Маргааш ихэнх нутгаар цаг агаар эргээд тогтворгүй болж, хүйтэрнэ. Харин ирэх долоо хоногийн даваа гариг буюу энэ сарын 25-нд Төвийн нутаг, Зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, салхи шуургатай байна. Тиймээс энэ сарын 25, 26-нд өмнөх хоногуудаас илүү хүйтэрнэ гэдгийг Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.
Тодруулбал есдүгээр сарын 23-наас есдүгээр сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв байдлын урьдчилсан мэдээгээр энэ сарын 23-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, 24-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар, 26-нд төв, болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орно.
Салхины хүч энэр сарын 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-25-нд ихэнх нутгаар, 26-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Энэ сарын 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-26-нд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, цочир хүйтэрнэ.
Ирэх долоо хоногоос цочир хүйтэрнэ
2017-09-23 13:10:00