НИТХ дахь МАН-аас Ж.Батбаясгалан, Д.Баярсайхан, С.Амарсайхан, Г.Төмөрбаатар нарын нэрийг НИТХ-ын даргад нэр дэвшүүлсэн. Харин нэр дэвшигч Ж.Батбаясгалан, Г.Төмөрбаатар нар нэрээ татлаа. Ингээд С.Амарсайхан, Д.Баярсайхан хоёр НИТХ-ын даргад өрсөлдөх юм байна. Өнөөдрийн НИТХ-ын хуралдаан завсарласан. 15:00 цагаас үргэлжлилж хуралдаж даргаа сонгох юм байна. Ингээд нэр дэвшигчдийн байр суурийг хүргэе.
С.Амарсайхан: 60 тэрбумын бичлэг бол худлаа гэхэд дэндүү үнэн, үнэн гэхэд сэтгэл гонсойлгомоор бичлэг
С.Амарсайхан: " 60 тэрбумын бичлэг бол худлаа гэхэд дэндүү үнэн, үнэн гэхэд сэтгэл гонсойлгомоор бичлэг. Улс үндэстнийхээ эрх ашиг, нийгмийн ёс суртахуун цаашлаад Монгол хүний, төрийн үнэ цэнийн тухай асуудлыг хөндсөн учраас Ц.Сандуйг цаашид иргэдийн хурлын даргын албан тушаалыг хашаад нийт нийслэлчүүдийн хувь заяа ажил амьдралыг аваад явах боломжгүй гэж үзэж байна. Би албан тушаалын төлөө яваагүй. Намын нөхөд маань ажил явуул гэж намайг дэмжиж байгаа. Сүүлийн таван сараас хойш нийслэлийн удирдах зөвлөл нэг ч удаа хуралдсангүй. НИТХ-ын төлөөлөгчид зөв зүйлд санаачлагатай хамтач байх ёстой" гэсэн юм.
Д.Баярсайхан: МАН жендерийн тэгш байдлыг хангадаг нам
Д.Баярсайхан: "Өнөөдөр НИТХ-ын ээлжит 11 дүгээр чуулган болж байна. 11 дүгээр хурлаар намайг НИТХ-ын даргад нэр дэвшүүллээ. Дэлхийн чиг хандлага эмэгтэйчүүдийг дэмжиж байна. МАН жендерийн тэгш байдлыг хангадаг нам" гэлээ.