НИТХ-ын даргыг сонгох хурал эхэллээ. НИТХ дахь МАН-ын бүлгээс төлөөлөгч Д.Баярсайханы нэрийг дэвшүүлжээ. Харин заалнаас төлөөлөгч С.Амарсайханы нэрийг дэвшүүлсэн байна. Тооллогын комиссын таван гишүүн хуралдаж НИТХ-ын даргыг сонгох журмыг танилцууллаа. Тооллогын комисст н.Батсүмбэрэл, н.Мөнхчулуун, н.Цацралтуяа зэрэг таван хүн багтсан байна. Журмын дагуу санал хураалтыг хаалтайгаар явуулах бөгөөд 50+1 саналаар НИТХ-ын дарга сонгогдох юм байна. Тун удахгүй бид санал хураалтын дүнг мэдээлнэ.