Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхээс эрэн сурвалжлагдаж байсан гурван иргэнийг Дундговь аймагт түр саатуулан шалгаж байгаа аж. Энэ сарын 17-18-ны өдөр Дундговь аймгийн постонд үүрэг гүйцэтгэж байсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ш.Цэндбаатар, цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Сугардорж, эрүүгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Болортуяа нар нь дээрх гурван итгээдийг илрүүлжээ. Тэднийг тус дүүргийн шүүхээс өнгөрсөн оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн эрэн сурвалжилж байсан байна.
Эрэн сурвалжлагдаж байсан иргэдийг Дундговиос саатуулжээ
2017-09-22 16:18:49