НИТХ-ын даргыг сонгох хурлын санал хураалтын дүн гарлаа. Санал хураалтын дүн тэнцэж өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын дарга тодорсонгүй. НИТХ дахь МАН-ын бүлгээс төлөөлөгч Д.Баярсайханы нэрийг дэвшүүлсэн. Харин заалнаас төлөөлөгч С.Амарсайханы нэрийг дэвшүүлээд байсан билээ.НИХТ-ын даргад нэр дэвшсэн Баярсайхан, Амарсайхан нар тус бүр 17 санал авч тэнцжээ. Иймд хэн нь ч олонхийн санал авч чадаагүй тул Нийслэлийн МАН 5 хоногийн завсарлага авлаа.