8o
Улаанбаатар хот
mobile menu

Амралтын өдрийн амттай хоолны жор

2017-09-23 11:10:22

Амралтын өдрийг та бүхэн гэр бүлээрээ ая тухтай өнгөрүүлж  байна уу. Эрхэм уншигч та бүхэндээ зориулан  амралтын өдөр хийх амттай хоолны жорыг танилцуулж байна.  Булгоки жангол буюу амталсан махтай ногоотой шөлний жорыг танилцуулж байна. 

Орц:
* 1 кг үхрийн цул мах (tenderloin beef)
* тал стакан цуу
* 1/4 стакан сахар
* тал стакан ус эсвэл вино
* 12 хумс сармис, арилгасан
* 1 ш лийр, арилгаад хэрчиж бэлтгэсэн ( байвал сайн)
* 1 ш дунд зэргийн хэмжээтэй сонгино
* хар перц* sesame тос мөн үр
* 1 амны халбага зөгийн бал

Бэлтгэх нь:
Орц:
* Амталж бэлтгэсэн мах (булгоки)
* мөөг, хэрчиж бэлтгэсэн* ногоон сонгино
* дуфу* ногоон чинжүү (халуун)* лууван* сонгино
* 1 л орчим үхрийн тунгалаг шөл

  1. Үхрийн махаа нимгэн хэрчиж бэлтгэнэ.
  2. Сармис, цуу, сахар, ус, зөгийн бал, сонгино, лийрээ холиод 30 секунд орчим блендэрдэж соусаа бэлтгэнэ. Хар перц нэмж амтлана.
  3. Хэрчиж бэлтгэсэн махан дээрээ соусаа нэмээд гараараа сайтар хутгаж өгнө.
  4. 1-2 амны халбага sesame тос мөн хэмжээний үр нэмнэ. Нийцүүлж хутгаад хөргөгчинд хийн хамгийн багадаа 3 цаг орчим байлгана.
  5. Ингэж бэлтгэсэн махыг хайруулын тавганд, зууханд бүр ил гал дээр шарж идэж болно.

Булгоки жангол буюу амталсан махтай ногоотой шөл

  1. Томхон хайруулын таваг (халуун тогоо) бэлтгэнэ. Хүссэн ногоогоо (лууван, сонгино, ногоон сонгино, мөөг г.м) хүссэн хэмжэндээ хэрчээд халуун тогооны захаар тойруулан тавина. Булгоки буюу даршилсан махаа голд нь байрлуулна.
  2. Халуун, ногоон чинжүүгээ жииглэн хэрчээд махан дээрээ тавина.
  3. Үхрийн тунгалаг шөлөө нэмнэ.
  4. Таглаад 5-10 минут буцалгаад таглааг нь авч махаа хэсэг хутгаад буцаан таглан дахиад 10-15 минут буцалгана. Халуунаар нь таваглаад будааны хамт сервислэнэ.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл