8o
Улаанбаатар хот
mobile menu

Ө.Энхтүвшин Төрийн ордны гурван давхарт зурагаа өлгөхийг хүссэн үү

2017-09-23 11:00:00

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин өчигдөр Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн.

Тэрбээр “Цаг үеийн ээдрээтэй нөхцөл байдал нь Ерөнхий сайдаа тодруулж ирсэн МАН-ын уламжлалыг энэ удаа өөрчилж, өрсөлдөөний зарчмыг сонгох бололтой. Намын удирдлага, гишүүдийн санаа бодол ч тийм байна. Иймд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин миний бие Монгол Улсын Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлж, Бага хурлын төвшинд өрсөлдөхөө журмын нөхөддөө мэдэгдэж байна” гэв.

Түүний Ерөнхий сайд болох зорилго чухам юу бэ. Монгол Улсын өнөөгийн улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл хүнд байгаа энэ цаг үед Ерөнхий сайд болж улс удирдах нь амаргүй. МАХ” Ө.Энхтүвшин гишүүний хувьд бүр ч амаргүй болов уу.

Яагаад гэвэл 2013 онд Шинэчлэлийн Засгийн газрыг ажлаа хийж чадахгүй байна, иргэдийн амьжиргааны төвшин буурсаар байна гэж шүүмжилж махны үнэ 1200 төгрөгт хүрчихлээ гэж нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэм мэдээлэл хийсэн олныг дургүйцлийг хүргэсэн юм. Тухайн үед тэрбээр УИХ-ын гишүүн байсан. УИХ-ын гишүүн махны үнэ хэд байгааг мэдэхгүй байж олны өмнө “мэдэмхийрлээ” хэмээн иргэд, олон нийт дургүйцэж байсан.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн хувьд 2000 онд УИХ-ын гишүүн болж түүнээс хойш намын дарга, сайд, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга зэрэг олон албан тушаал хашиж байсан. Мөн МАН-аас Ерөнхийлөгчийн сонгууль Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, өрсөлдөж байсан ч “өвдөг” шороодсон түүх ч түүнд бий.

Энэ мэтчилэн түүний хашиж ирсэн албан тушаал, улс төрийн ажил олон байсан ч дорвитой шийдвэр гаргаж, үйл хэрэг болсон нь цөөхөн. Учир нь тэрбээр энэ цаг хугацаанд “шантааж” хийж ирсэн гэдгийг учир мэдэх хүмүүс ярьдаг. Тэгвэл “МАХ” Ө.Энхтүвшин энэ удаад Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд болох гэж нэрээ дэвшүүлэн “зүтгэж” эхлэв. Тэр “МАНАН”-гийн бүлэгтэй тохирсон уу. Эсвэл өөр ашиг сонирхол байна уу. Түүний хувьд Ерөнхий сайдын  хэмжээний шийдвэр гаргаж, зоригтой алхам хийж 90 гаруй жилийн түүхтэй намаа шинэчилж улс эх орны нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг сэргээх нь юу л бол. Нэг талаас нь харахад “МАНАН”-гийн гар хөл болохыг үгүйсгэхгүй. Нөгөө талаас нь харвал тэр зүгээр Төрийн ордны гурван давхарт зургаа өлгөхийг хүссэн үү. Намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд “сойгдож”, Сайд, намын дарга, Байнгын хорооны дарга хийж байсан хүн Ерөнхий сайдад зүтгээд үзье гэсэн “мухархан” бодол тээж явна уу. Ингэж хэлсний учир нь удахгүй болох МАН-ын УЗ-ийн хурлаар “МАНАН”-гийн бүлэг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбатыг намын дарга болгох тохироо яригдаж байгаа аж. Намын дүрмээр намын дарга Ерөнхий сайд байж болно гэсэн заалт байдаг. Тэгэхээр өнөөдрийн нөхцөл байдлаас харахад Ж.Эрдэнэбатыг намын дарга болгоод 2019 онд буцаагаад Ерөнхий сайд болгох наймаа “МАНАН”-гийн бүлэг хийжээ. Энэ тохиолдолд Ө.Энхтүвшинг Ерөнхий сайд болбол нэг жилийн настай, зурагаа өлгөөд өнгөрөх төдий Ерөнхий сайд болох юм. Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд хэн болохыг цаг хугацаа л харуулна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zuv bodlogo
Enkhtuvshin ichij uheesee!! Yamarch chadvargui baij un erenhii said ve! Gishuunee hiigeed yavbal barav...uuriiguu hen gej bodood bn aa!..chamaar l Mongolyn ard tumen erhii saidaa bolgoh ni l dutaj gen
2017/09/24 49.0.215.4
Үндсэн хууль
Махны үнэ мэддэг л бол Ерөнхий сайд хийж болдог байх нээ.Ёстой ийм юм бичиж байхаар төрсөн хүн байна даа хөөрхий.Сайт нь ч адил юм.Ховчингийн сайт ажээ
2017/09/24 103.57.95.76
энэ
ми овгийн хүн байх шив
2017/09/24 202.179.27.142
зочин
ок
2017/09/24 122.201.21.69
зочин
жил гаруй хугацаа өнгөрлөө ахмадын тэтгэвэр нэмсэн үү хүүхдийн 20-оо хэлснээрээ олгоснуу цалингаа нэмсэн ү нөгөө гоё амлалтуудаа биелүүлсэн үү бодоод үз дэ яг юу хийв
2017/09/24 122.201.21.69
зочин
ман амлалтаа биелүүлж ахмадын тэтгэвэрээ нэммээр байна
2017/09/24 122.201.21.69
иргэд
Айл бүрт хүн бүрт наалдацтай бодит шийдвэр гаргаж чадах тийм хүнийг л ард түмэн хүлээж харж сууна шүү дээ, түүнээс биш цаасан дээрх эдийн зас-ийн өсөлт ярих хүн хэрэггүй бол у Хүрэлсүхийг дэмжиж байна
2017/09/24 122.201.21.69
МАН-ЫН АХМАД ГИШҮҮН
ХҮН МУУЛАХ ЗҮЙЛ НЬ ОЛДОХГҮЙ БОЛОХООР МАХНЫ ҮНЭ МЭДЭДГҮЙ ГЭЖ БИЧЖЭЭ. ЭНЭ ҮГИЙГ ЧИНЬ ЭНХТҮВШИН ХЭЛЭЭГҮЙ ЮМ. ЭНХТҮВШИНГЭЭС ӨӨР ХУВИЛБАР МАН-Д БАЙХГҮЙ.
2017/09/24 103.57.94.61
Зочин
МАН д Энхтувшингеес еер ухаалаг сонголт улдээгуй
2017/09/24 27.123.214.104
Mendee
tord olon jil alba hashij noen nuruutai hun dee ard tumen hundlej hairlaj uavdag hunii neg gej bodoj uavdag judag saitai noen nuruutai hun
2017/09/24 66.181.176.33
НМ
Би ч олон жил хэлсэн дээ. Музейн үзмэрүүдийг байдаг байранд нь тавиачээ гэж.
2017/09/23 84.51.161.8
зочин
Энхтүвшин ерөнхий сайд хийж чадахгүй яагаад гэвэл ард түмнээс урвасан, Засгийн газрын ордон хэдэн жил амьдрав. юу бүтээв. Юу ч хийгээгүй
2017/09/23 27.123.214.106
банхар
Энхтүвшин ерөнхий сайд хийж чадах хүн гэж харж байна
2017/09/23 103.229.120.99
bod
za enhtuvshin mini baga shig tenegteeree chinii uchigduriin medegdel chini chamaig shavartai hutgaad hayachihlaa muruuruu muumuu unjuulaad yavj baisan hun buruu zunj bna daa
2017/09/23 66.181.160.77
иргэн
АХ МИНЬ ХЭРЭГ БАЙНА УУ ДАА ЗҮГЭЭР ЯВЖ БАЙГААД Л ТЭТГЭВЭРТЭЭ ОЧВОЛ ЯАСИЙМ БЭ ДЭЭ ТА ӨМНӨ НЬ ЖИГҮҮР БАЙГУУЛААД ЧАДААГҮЙ ШҮҮ ДЭЭ АЛБАН ТУШААЛ АВААД Л ТАГ БОЛСОН ШҮҮ ДЭЭ ОЛОН ТҮМЭН МАРТААГҮЙ БАЙГААГ ХАРЖ
2017/09/23 202.179.31.74
Г. Наранбаатар
Энхтүвшин ах минь дээ...Та уул нь зөв хүншдээ... Насныхаа төгсгөлд МАНАНгийн нохойнд барьдаг мод болж яах нь бэ?
2017/09/23 192.160.102.169
иргэн.
Энхтүвшин ч дээ намаасаа санал авч чадахгүй л болов жинхэнэ дээрийх шиг юм болов оо
2017/09/23 78.109.23.1
Naiz
Ene hvneer ch odoo yah bilee dee.dur eznee golohgvi ee gedeg vnen vg ymdaa
2017/09/23 80.217.166.192
Роза*
Бүхэл бүтэн улсын төрийг үнэлээд зарчихсан хүмүүс чинь эрх мэдлээс буувал үхэхээ мэдээд хамаг аргаа хэрэглэж байгаа юм байна даа. Ө.Энхтүвшин гэж энэ нэг албан тушаалын хэнээтийг зүтгүүлээд амжилт
2017/09/23 139.59.84.2
Лувсан*
Энэ эрлийз ах дүүс нээрээ эх орноор минь үнэндээ л наадаж байна даа. Монгол хүний заяа хийморь гэж байдаг бол одоо л энэ мэтийн мөнгө албан тушаалд нүд нь сохорсон луйварчдын зайлуулах цаг нь юмсан
2017/09/23 192.162.242.170
irgen)
МАН засгийн газрын олонхийн суудлыг авч чадсан. Тэд хариуцаж авсан ажлаа хийж чадна. Гол нь тэдэнд чиглүүлж өгч, мөн алдаа бүрт нь хариуцлага тооцох зоригтой чадвартай удирдагч л хэрэгтэй байгаа юм.
2017/09/23 167.114.159.186
zochin)
Za Enkhtuvshingeer l dutav gjdeeeee..
2017/09/23 185.89.251.35
Энхүүш...
. Өгөөмөр захын босс Ө.Энхтүвшин Монголын төрийг удирдана гэж ёстой лөөлөө л байна. Гадны хог цуглуулж капитал дугуйгаа иргэддээ шахдаг тэрний балгаар олон хүн амь насаа эрсдэлд оруулсан даа. Өчнөөн
2017/09/23 128.199.129.220
Батмаа...
Иймэрхүү утсан хүүхэлдэйнүүд Монголын төрд байгаад байгаа учираас Ми тэргүүтэй хужаа нар эх орныг минь сүйдлэж байгаа ш дээ. Энэ Ми овогтынхон их л нүгэл хийж байна даа. Хойд насандаа ядаж үйлээ ү
2017/09/23 178.62.48.28
  • Recent
  • Most Read
  • Most Comment