Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд энэ сарын 25 буюу ирэх даваа гаригт тодорно.Одоогийн байдлаар албан бусаар 3-4 хүн Ерөнхий сайдад нэр дэвшсэн тухай яригдаж байгаа.Тэгвэл тэдэн дээр хамгийн сүүлд буюу өчигдөр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нэмэгдсэн.
Тэрээр МАН-ын Бага хурал дээр Ерөнхий сайдад нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Ө.Энхтүвшинг огцорсон Засгийн газрын сайд нар болох Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарын нэр бүхий хүмүүс зүтгүүлж байгаа тухай мэдээлэл мөн цацагдсан. Мөн үүнтэй зэрэгцээд Татварын ерөнхий газрын дарга Д.Занданбат Ерөнхий сайдад нэр дэвшигч Ө.Энхтүвшинг дэмжихийг шаардаж, ажилчнаа дарамталжээ.
Засгийн газрын 2017 оны 7 сарын 18-ны өдрийн ээлжит хуралдаанаар Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Доржсүрэнгийн Занданбатыг томилсон байдаг. Тухайн үед Д.Занданбат нь тамгаа хүлээж авахдаа татварын албыг цаашид хөгжүүлэх, албаны тогтвортой үйл ажиллагаанд анхаарч, татварын орлогын төлөвлөгөөг жигд ханган ажиллана гэдгээ илэрхийлж байсан ч ажилчиддаа дарамталдаг ёс зүйгүй нэгэн аж. Татварын ерөнхий газрын дарга Д.Занданбатын ажилчнаа дарамталж бичиж мэссэж ил болсон байна.