“Олон улсын ахмадын өдөр”-ийг угтан Баянгол дүүргийн дүүргийн Эрүүл мэндийн төв болон Ахмадын эмнэлгээс хамтран нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээг зохион байгуулж байна.
Тус дүүргийн 23 хороодын ахмад настнууд энэ сарын 21-нээс эхлэн ирэх аравдугаар сарын 03-ны хооронд нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээнд хамрагдах боломжтой болжээ. Уг үзлэг, шинжилгээг долоо хоногийн мягмар, пүрэв гаригт зохион байгуулж буй бөгөөд энэ хүрээнд ХӨСҮТ-тэй хамтран элэгний В,С вирус илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамруулах юм байна.