8o
Улаанбаатар хот
mobile menu

Хууль зүйн зөвлөгөө өгч байна

2017-09-23 15:30:00

Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүн болох Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг байгууллага хамтран нийслэлийн 9 дүүрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулж эхэлжээ.

Энэхүү арга хэмжээний үеэр дээрх байгууллагын төлөөлөгчид хууль сурталчлан таниулахаас гадна иргэдэд хууль зүйн зөвлөгөө үзүүлж байна.

 Өдөрлөгийн хуваарь:  

  • Хан-Уул дүүрэг – 13-р хорооны Иргэний танхим 9 сарын 21-ний өдөр, Соёлын ордонд 9 сарын 28-ны өдөр.
  • Налайх дүүрэг - Иргэний танхим 9 сарын 22-ны өдөр. 
  • Чингэлтэй дүүрэг – 14-р хорооны Иргэний танхим 9 сарын 23-ны өдөр
  • Багануур дүүрэг – Тамгын газрын 219 тоот 9 сарын 25-ны өдөр
  • Сонгинохайрхан дүүрэг – Чингис Соосэ Их сургуулийн Соёл-Урлагийн заал 9 сарын 26-ны өдөр 
  • Багахангай дүүрэг – Соёлын ордон, Иргэний танхим 9 сарын 27-ны өдөр 
  • Баянгол дүүрэг – Тамгын газрын хурлын танхим9 сарын 29-ны өдөр 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл