8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Цогтбаяр: Б.Батбаяр аа, Хоёр тэрбум 600 сая төгрөгийн зарцуулалтаа тайлагна

2017-09-24 11:00:00

Энэ сарын 20-23-ны өдрүүдэд Литва улсын Клайпеда хотноо 32 дахь удаагийн армийн ДАШТ боллоо. Тус тэмцээнд манай улсаас 9 тамирчин оролцсон бөгөөд манай улсын тамирчин ОУХМ, Дэлхийн аварга Пүрэвдоржийн Орхон алтан медаль хүртлээ. Уг тэмцээнд манай улсаас дасгалжуулагчаар Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр явсан байна.

Харин “Монголын чөлөөт бөхийн холбоо” дасгалжуулагчаар Ц.Цогтбаярыг явуулсныг буруутган, “Алдар” спорт хороонд албан бичиг хүргүүлсэн байна. Тус гомдолд:

Уг албан бичигт “Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны спортын шүүхээс дотоодын болон олон улсын тэмцээнд оролцох эрхээ гурван жил хасуулсан гавьяат тамирчин Ц.Цогтбаяр дасгалжуулагчаар явсан байна. Хэрвээ дасгалжуулагч Ц.Цогтбаяр тэмцээний үеэр тамирчдын буланд гарвал хувь хүнд болон Монголын чөлөөт бөхийн холбоонд сахилгын шийтгэл оноох эрсдэлтэй учир ийм алхам хийлгэхгүй байхыг анхааруулсан гэдэгт итгэлтэй байна. Уг тэмцээнд “Алдар” сдорт хороо шүүгчгүй оролцохоор болсон нь Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны календарт орсон тэмцээнд гурав ба түүнээс дээш тамирчинтай оролцвол заавал шүүгчтэй оролцох Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны дүрмийн заалтыг зөрчжээ. Иймд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос гаргах энэ тэмцээнд оролцож буй  Монголын багтай холбоотой торгуулийг танай байгуулага хүлээнэ” гэсэн байна.

Уг асуудалд  МУГТ Ц.Цогтбаяр өөрийн цахим хуудаснаа “Батбаяр аа, чи яагаад байна аа? Намайг оролдож дуусаагүй байна уу? 2016 оны Олимпийн эрхийн тэмцээнд ирсэн 800 гаруй гадаадын тамирчдаас авсан хоёр тэрбум төгрөг, улсаас авсан 600 сая төгрөг, нийт хоёр тэрбум 600 сая төгрөгөө Сумъяа, Дагваа, чиний төрсөн ах Болд, бас чи юунд зарцуулснаа тайлбарлаж чадахгүй байж мөрөөрөө яваа намайг тайван байлгаарай” хэмээн бичсэн байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment