8o
Улаанбаатар хот
mobile menu

Олон Улсын Эрүүгийн шүүхэд Монгол Улсаас нэр дэвшлээ

2017-09-24 10:40:00

Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн оролцогч улсуудын Ассамблейн ажлын албанаас өнгөрөгч гуравдугаар тус шүүхийн шүүгчийн зургаан сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах шийдвэрийг зарласан юм. Нэр дэвшигчдийг бүртгэх ажиллагаа 2017 оны дөрөвдүгээр сарын 24-нөөс  долдугаар сарын 16-ны өдрүүдэд явагдаж өндөрлөсөн байна. Ирэх 12 дугаар сарын 04-14-ний хооронд АНУ-ын Нью Йорк хотноо НҮБ-ын төв байранд зохион байгуулагдах 16 дугаар Ассамблейн нэгдсэн хуралдаанаар гишүүн улсуудын дунд санал хураах замаар ОУЭШ-д ажиллах шүүгчдийг сонгох  юм.

Монгол Улсаас тус сонгон шалгаруулалтад анх удаа Улсын Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаярыг нэр дэвшүүлж байгаа бөгөөд нэр дэвшүүлэх ажиллагаа Монгол Улсын Засгийн Газар, Гадаад хэргийн яамны тусламжтайгаар амжилттай явагдаж байгаа аж.

Сонгон шалгаруулалтын хүрээнд манай улсаас нэр дэвшигч Ч.Хосбаяр Нидерландын Вант улсын Гааг хотноо ОУЭШ-ийн төлөөх олон нийтийн байгууллагаас зохион байгуулж буй нэр дэвшигчидтэй хийх зөвлөлгөөн, тус шүүхийн Нарийн бичгийн даргын газрын Шүүгчийг шалгаруулах зөвлөх хорооноос зохион байгуулсан ярилцлагад тус тус амжилттай оролцоод буй юм.

Олон Улсын Эрүүгийн шүүхийн шүүгчийн зургаан сул орон тоонд нийт 12 улс өөрийн нэр дэвшигчийг сойгоод байгаа бөгөөд Ази тивээс Монгол болон Япон улсууд нэр дэвшээд байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment