8o
Улаанбаатар хот
mobile menu

Өндөр тунт Д витамин рахит өвчнөөс сэргийлдэггүй

2017-09-24 11:30:00

 Британийн анагаах ухааны сэтгүүлд Д Витамин рахит өвчинөөс сэргийлж чаддаггүй хэмээн мэдээлжээ. Өвлийн улиралд нарны гэрлийн илч тусдаггүй, бүрхэг тэнгэртэй байдаг тул Д Витамин ашиглан хүүхдийг дэлхий даяар тодорхой хугацаанд дархлаажуулдаг.

Д Витамин нь арьсны элдэв өвчлөл, шүд, яс булчингийн сулрал, рахит зэрэг өвчинөөс найдвартай хамгаалдаг гэсэн тоо баримт бий. Гэвч Британи эрдэмтдийн сүүлийн үеийн судалгаагаар Д Витамин дээр дурьдсан өвчлөлд хариу үйлдэл үзүүлдэггүй болохыг эрдэмтэд нотолжээ.

Энэхүү судалгааг Шинэ Зеландын Аукландын их сургуулийн эрдэмтэн Марк Болланд, Абардеен их сургуулийн эрдэмтэн Алисон Аванелл гаргажээ. Тэдний судалгаагаар өндөр тунт Д Витамин хар бор арьстай хүмүүст тустай ч рахит өвчнөөс сэргийлэхэд хангалттай биш хэмээн дүгнэж байна. Иймд өндөр тунт Д Витамин удаан хугацааны турш хэрэглэхгүй байхыг анхааруулжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл