8o
Улаанбаатар хот
mobile menu

БНСУ гадаад иргэдийн оршин суух хугацааг 10 хүртэл жил болгон бууруулна

2017-09-24 12:20:00

БНСУ-д гадаадын ажилчид төрөл бүрийн байдлаар хөдөлмөрийн гэрээгээ сунгуулж, хамгийн ихдээ 14 жил 6 сар хүртэл хугацаагаар хууль ёсоор ажиллаж амьдрах боломжоор хангагддаг байна.Өмнөд Солонгосын Хөдөлмөрийн яамнаас өөрийн улсад ажиллаж, амьдардаг гадаадын иргэдийн оршин суух хугацааг багасгаж, хамгийн ихдээ 10 жил хүртэл хугацаатай ажиллаж болохоор болгон өөрчлөх гэж байна.

Энэ тухай Солонгос улсын Хөдөлмөрийн яам "Гадаадын гэрээт ажилчдын тоо нэмэгдэж, тэд удаан хугацаатай гэрээгээр ажиллах тусам манай улсын иргэдийн ажлын орон тоо багассаар байдаг нь үнэн.Бидний хийсэн судалгаагаар гадаадын гэрээт ажилчдын тоо 1%-иар нэмэгдэхэд Солонгос ажилчдын цалингийн хэмжээ 1,1%-иар буурдаг гэсэн хариу гарсан.Тиймээс энэ зардлыг багасгах шаардлагын улмаас хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хугацааг хамгийн ихдээ 10 жил болгон бууруулах шаардлага бас байна" гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment