АНУ-ын Оклахома хотод өнгөрсөн мягмар гарагийн орой Магдиэль Санчес гэдэг сонсголын бэрхшээлтэй залууг цагдаа буудан хөнөөсөн хэрэг гарчээ. Баруун гартаа барьсан металл биетийг доош хаяхыг цагдаагийн хоёр офицер 35 настай М.Санчест тушаасан бөгөөд тушаалыг биелүүлээгүй учир буудсан байна. Энэ үед түүний хөршүүд “Наад хүн чинь сонсохгүй, дүлий” гэж хашгирсан ч цагдаа нар сонссон эсэх нь тодорхойгүй байна. Цагдаагийн газрын мэдэгдэлд “Хохирогч М.Санчесыг дүлий гэдгийг дараа нь ааваас нь мэдсэн” гэжээ.