8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн соёрхолт зохиолч Долгорын Нямаа таалал төгсчээ

2017-09-24 14:20:00

Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн , яруу найрагч Долгорын Нямаа 78 насандаа таалал төгслөө.

1939 онд Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Хирс таван толгойн, Үүдэн бууцад мэндэлсэн тэрээр ЗХУ-д Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг дүүргэжээ.

Тэрээр хүний бага эмч, зохиолч, сэтгүүлч мэргэжил эзэмшиж, аймагтаа сүрьеэ өвчнийг эсэргүүцэн судлах отрядад эмч, Монголын радиод сурвалжлагч, хариуцлагатай редактор, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд референт,  Залуучуудын хэвлэлийн нэгдсэн редакцийн ерөнхий эрхлэгч, “Ардын эрх” сонинд утга зохиолын ажилтан,  Монголын зохиолчдын эвлэлийн хорооны дарга зэрэг албан тушаалыг хашиж явсан юм.

Д.Нямаа 1974 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн нэрэмжит шагнал, 1983 онд МХЗЭ-ийн нэрэмжит шагнал, 1993 онд Монгол Улсын төрийн соёрхол, 2009 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолыг хүртжээ.

Түүний “Шөнийн талд адуу янцгаана” шүлгийг Монголын ХХ зууны шүлэг хэмээн онцолсон бөгөөд “Галуун цуваа”, “Шинэ тэнгэр”, “Их газрын чулуу”, “Тэмээний нутаг”, “Гитар барьсан залуус”, “Долоон бурхан” зэрэг шүлгийн ном гаргаж байсан юм

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
UM SAIN AMGALAN BOLTUGAI
bI
2017/09/25 14.162.208.190
mm
hairan
2017/09/25 103.229.120.186
mgl
xairan xvn xogiin nobshiin luibarchid n amid yabaad baix wm da
2017/09/24 202.179.31.102