8o
Улаанбаатар хот
mobile menu

МУГЖ Б.Цолмонд зориулсан хандивын тоглолт болно

2017-09-24 15:30:00

Зууны Манлай “Соёл-Эрдэнэ” хамтлагийн бөмбөрчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Цолмонгийн хорт хавдрын эмчилгээний зардалд нь нэмэр хандив өгөх зорилгоор Монголын рок, поп, хип хопын уран бүтээлчид энэ намрын анхны тоглолтыг хийх гэж байна.

Бөмбөрчин Б.Цолмон нь 40 жил тасралтгүй бөмбөр тоглож, урлагтаа үнэнч яваа уран бүтээлч юм. Хандивын тоглолтод энэ сарын 28-нд Соёлын төв өргөөнд 19 цагаас болох бөгөөд тоглолтын тасалбар 20-30 мянган төгрөгийн үнэтэй ажээ.

Хандивын тоглолтод “Харанга”, “Чингис хаан”, “Хөх тэнгэр”, “Өргөө”, “Соёл-Эрдэнэ”, “Камертон”, “Никитон”, “Люмино”, “Нисванис” хамтлагаас гадна Монгол Улсын Гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа, С.Наран, Ука зэрэг уран бүтээлчид хүрэлцэн ирж, өөрсдийн уран бүтээлийн дээжээс хүргэх юм байна. Сайхан сэтгэлт хүмүүн танд энэ сайхан тоглолтыг үзэж нэгэн орой сэтгэлийн цэнгэл эдлэнгээ уран бүтээлчид туслахыг чин зүрхнээсээ хүсч байна.

ХАНДИВЫН ДАНС: Хаан банк 5037534853 хүлээн авагч Сарантуяа

Утас: 99134086

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл