8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөвсгөлд 14 хоногийн хорио тогтоожээ

2017-09-25 09:32:00

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Удган багийн малчин М-ийн гурван тугал халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч лабораторид шинжлүүлэхэд "Боом" өвчин болох нь тогтоогджээ.

Иймд тухайн өвчин гарсан газарт Эрдэнэбулган сумын Засаг даргын захирамжаар 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоосон байна.

Боом өвчний голомтод таван айлын 11 хүн, мянга гаруй мал байгаагаас 200 гаруйг нь вакцинжуулсан байна. Тус аймагт он гарсаар зургадугаар сард Мөрөн сум, Бүрэнтогтох суманд тус тус боом гарсан бол гурав дахь тохиолдол ийнхүү Эрдэнэбулган суманд бүртгэгджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл