Өнөөдөр болох үйл явдлууд...
09:00 цагт: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Олон улсын атомын энергийн агентлаг хамтран Цөмийн энергийн комиссын ажлын албаны "Байгалийн цацраг идэвхит материалд тавигдах цацрагийн хяналт" сэдэвт үндэсний сургалт зохион байгуулна.
10:00 цагт: "Олимпик Хаус"-т Монголын бейсбол, софтболын холбоотой хамтран хэрэгжүүлэх Олон улсын олимпийн хорооны Эв санааны нэгдлийн дасгалжуулагчийн курсын нээлт болно.
11:00 цагт: АТГ-ын Олон нийтийн зөвлөл цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. Болох газар: АТГ-ын хурлын заал.
11:00 цагт: ХХААХҮЯ-ны нэгдүгээр давхрын хурлын танхимд өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт: Охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг асуудлаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо болон холбооны тэргүүн С.Одонтуяа хэвлэлийн бага хурал зарлалаа. MN-Мэдээллийн төвд
14:00 цагт: “Төрийн аудитын тогтолцооны хууль, эрхзүй, бодлогын шинэчлэл, ажилтнуудын сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил”-ийн ажлын хүрээнд Үндэсний аудитын газраас Хараат бус аудитын компаниудтай хамтран ажиллах талаар санал солилцох уулзалт хийнэ. Тус уулзалтад ҮАГ-ын удирдлага, Сангийн яам, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн төлөөлөл болон Хараат бус аудитын компанийн захирлууд оролцоно.
АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс хэвлэлийн хурал хийнэ
2017-09-25 09:03:27