8o
Улаанбаатар хот
mobile menu

Долоо хоногийн өрнийн зурхай

2017-09-25 09:25:40

ХОНЬ

Та нийтэч, нээлттэй байж, зугаа цэнгэл, үдшийн болзоонд татагдах боловч эртнээс хийж эхэлсэн чухал ажлаа битгий орхигдуулаарай. Алсын ирээдүйн том зорилгодоо хүрэх эхний алхмыг хийж магадгүй. Пүрэв гаригт гайхалтай мэдээ сонсож магадгүй. Урам зориг, эрч хүчээр цэнэглэгдэж, сэтгэл санаа өөдрөг байх болно. Аливаа асуудлыг яг таны өнцгөөс хардаг онцгой нэгэнтэй учрах бололтой.

ҮХЭР

Ажил, ажил, ажил. Тун завгүй өдрүүд айсуй. Гэхдээ их ажлын хажуугаар инээд, наргиж, амьдралын гэгээтэй талыг мартаж огт болохгүй. Даваа гаригт санхүүгийн хүндрэлээс шалтгаалж эвгүй байдалд орж болзошгүй. Пүрэв гаригт ажил дээр тааламжгүй нөхцөл байдал үүсэж магадгүй. Гэхдээ таны бодож төсөөлснөөс ч хялбар байдлаар бүх асуудал шийдэгдэнэ. Сэтгэл хөдлөлдөө итгэ, зүгээр ч нэг зүйл бас биш шүү.

ИХЭР

Алиа хошин, бас бүтээлч чанар чинь товойх долоо хоног байх нь. Хүссэндээ хүрэхэд чинь жаахан тэвчээр, бас сэрэмж илүүдэхгүй. Өөртөө хүнд хүчир шаардлага тавихын оронд зарим нэг саад бэрхшээлийг зөнд нь хая гэж зөвлөе. Амралтын өдрүүд романтик байдлаар өнгөрөх бололтой. Хувийн болон гэр бүлийн асуудал бүтэмжтэй байх болно.

МЭЛХИЙ

Айсуй долоо хоногт та хувийн орон зайгаа хадгалж, үүрэндээ шигдсэн шувуу шиг л байх бололтой. Гэтэл танаас анхаарал, халамж шаардсан хүмүүс таныг хүлээж байгааг бас санаарай. Ажил мэргэжилтэй холбоотой багагүй хугацаанд хүлээсэн сайхан мэдээ сонсоно. Эцэст нь хүндрэлтэй асуудлыг шийдэх сайхан завшаан гарах болно.

АРСЛАН

Элдэв урилга, санал, арга хэмжээнд дарагдсан завгүй өдрүүд таныг хүлээж байна. Гэхдээ зарим нэгээс нь татгалзаж, амьдралын чухал зүйлдээ анхаарал хандуулахыг зөвлөе. Санхүүгийн тааламжтай нөхцөл байдал үүснэ. Бүтээлч чанар өндөр байх тул дагаад ажлын бүтээмж өндөр байх болно. Шинэ соргог санааг алдалгүй тэмдэглэж аваад, тэр даруйд нь хэрэгжүүлж эхэл.

ОХИН

Цаг зав үрсэн зүйлсээс зайлсхийж, гол зорилгоо биелүүлэхэд анхаарах үе. Та өөрөө ч үүнийг хүсэх боловч эргэн тойронд тань чамгүй олон асуудал ундарч, сэтгэл санаа хоёрдох бололтой. Даваа гаригт гэр бүлийн дотоод асуудал таны санааг зовоож магадгүй. Сэтгэл хөдлөлдөө хэт автахыг байхыг хичээгээрэй. Пүрэв гаригт санхүүгийн асуудалтай холбоотой тун сайхан мэдээ сонсоно.

ЖИНЛҮҮР

Эрч хүч, урам зориг дүүрэн долоо хоног айсуй. Шинэ төлөвлөгөө хэрэгжүүлэх гэж байгаа бол яарах хэрэггүй. Учир нь хөшигний цаана таныг өчнөөн боломж, төчнөөн сонголт хүлээж байна. Даваа гаригт ажил төрөлтэй холбоотой үл ойлголцол үүсч, сэтгэл санаа үймэрч болзошгүй. Гэхдээ бүх зүйл цаг зуурынх байх болно. Пүрэв гаригт онцгой нэгэнтэй учирч магадгүй. Зөн совиндоо итгэ.

ХИЛЭНЦ

Хувийн орон зайгаа хадгалж, дотоод сэтгэлийн дуудлагаа чагнахын сацуу ажлын хамт олонтойгоо нийцтэй байж, ажлаа урагшлуулах гэж мэрийсэн зөрчилтэй өдрүүд айсуй. Санхүүгийн төвөгтэй байдал үүсэж болзошгүй. Гэхдээ та пүрэвг гаригт хүндрэлээс гарах тун боломжийн шийдэл олох бололтой. Зөн совиндоо итгэж, хайрцагнаас гарч сэтгэхийг зөвлөе.

НУМ

Энэ долоо хоногт таны хөлд хий орсон мэт л байх бололтой. Элдэв ёслол, арга хэмжээ, найр, хурим гээд завгүй өдрүүд таныг хүлээж байна. Гэхдээ хамгийн чухал зүйл таны ажлын ширээн дээр эзнээ хүлээж байгаа гэдгийг бүү мартаарай. Болчимгүй хэлсэн үгнээсээ болж эвгүй байдалд орж болзошгүй.

МАТАР

Ажил төрөл бүтэмж муутай байгаа ч таны туйлын хүсэл зорилго, тэмүүлэл чинь таныг хөтлөх болно. Тиймээс аливаад хүлээцтэй, уян хатан хандаарай. Үл ойлголцол, хов живнээс болоод ажлаа ч алдаж мэдэх эрсдэл бий. Баталгаатай эсэхийг гүйцэт мэдэхгүй бол бусдад найдаж мөнгө зээлүүлэх хэрэггүй. Амралтын өрдүүдээр өөрийгөө дайлж, сэтгэл санаагаа сэргээ.

ХУМХ

Томоохон төсөл, шинэ содон санаагаа ажил хэрэг болгох үе. Найз нөхөд, эсвэл сүүлд худалдаж авсан зүйлээсээ болоод ямар нэг төвөгтэй байдалд орж болзошгүй. Сэтгэл хөдлөлдөө хэт автаж, өөрийгөө өмгөөлөх гэж оролдоод хэрэггүй. Пүрэв гаригт та дахин мэндэлсэн юм шиг эрч хүч, урам зоригтой байх болно.

ЗАГАС

Та хэт аминчхан үзэлд автсан бололтой. Хааяа ч болов амьдралд танаас өөр хүн байдгийг санаж, харилцаагаа хадгалж үлдэх тал дээр анхаар. Багш, зааварлагч, эсвэл босстойгоо маргалдаж болзошгүй. “Тулаан”-д та ялагдсан ч асуудалд туйлын прагматик байдлаар хандаарай. Пүрэв гаригт санхүүгийн таатай мэдээ сонсоно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл