8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Жагар: 60 тэрбумын хэрэгт холбогдсон авлигалчдын өмнөөс оймс шидэх ч багадна

2017-09-25 09:40:00

-Миний амь насанд заналхийлж, хууль хяналтын байгууллагынхан хэрэг үүсгэн гэж дарамтсан-

Өнгөрсөн баасан гаригт НИТХ-ын даргыг сонгох төлөөлөгчдийн хуралдааны үеэр Ц.Сандуй руу иргэн Б.Жагар оймс шидэж эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэрбээр "Хөөе Сандуй Улаанбаатар хотын иргэдийн амьдрал хэцүү байхад чи ингээд зогсож байдаг" гэж хэлээд оймсоо шидсэн.  “Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн”-ий тэргүүн, "Хариуцлага тооцох иргэдийн хөдөлгөөн"-ий ерөнхий зохицуулагч Б.Жагартай ярилцсанаа хүргэж байна.

 -Ярилцлагынхаа эхэнд Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн”-ий сүүлийн үед хийсэн ажлаас асуувал зүйтэй болов  уу?

-Баярлалаа. Танай сайтын уншигчид болон Монголын нийт ард түмэндээ энэ өдрийн мэнд хүргэе. “Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн”-ий Туул голын асуудлаар нэлээд олон жил тууштай тэмцэж, тодорхой хэмжээний ажлуудыг хийсэн байна. Туулын голын дагуу хайрга, дайрга олборлох лицензүүдийг наадмын өмнө цуцлууллаа. Туул гол орчимд нийтдээ 160 гаруй лиценз байдаг. Үүнээс 96-г цуцлуулаад байнаМөн Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн асуудлыг сөхөж, шаардлагатай холбогдох хүмүүст нь шаардлага хүргүүлээд байна.  Хан-Уул дүүрэг болон Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг арьс, шир ноос ноолуурын үйлдвэрүүдийг гаргах захирамж хүргүүлсэн гэх мэт бодлогын чанартай ажил хийж байна.

-НИТХ-ын үеэр Ц.Сандуйг ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэх гэж байхад та оймс шидэж эсэргүүцлээ илэрхийлсэн. Чухам яагаад оймс шидэх болсон вэ?  

-Төрийн албыг наймцаалцсан 60 тэрбумын бичлэгийн асуудлыг Ц.Сандуй гардан зохион байгуулсан нь тогтоогдсон. Түүнийггадаад, дотоодын шинжилгээний байгууллага  бичлэг нь эвлүүлэг биш гэдгийг нотолсон. МАН-ын зарим гишүүд хүлээн зөвшөөрсөн байхад энэ хүнд огт хариуцлагын асуудал яригдахгүй байгаа учраас оймс шидсэн. Манай "Хариуцлага тооцох иргэдийн хөдөлгөөн"-нийхөн энэ асуудлаар МАН-ын удирдлагуудад удаа дарааллан шаардлага, гомдол  хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл ямар ч хариу өгөөгүй. Өнөөдөр өвөлжилтийн бэлтгэл ажил, утаа, хүүхдүүдийн цэцэрлэг сургууль, эмнэлгийн өргөтгөл ажил, хадлан тариалалт, ургац гээд хэлэлцэх асуудал маш их байна. 

Гэтэл зөвхөн нэг хүнийг ажлаас нь чөлөөлөөд өөр хэн нэгнийг сонгох сандал суудлыг асуудал яриад байгаа нь нийслэлийн МАН-ын хорооны хийх ажил биш.  Нийслэлийн бодлогын талаар нэг асуудал ярихгүй байна. 60 тэрбумын схемээ хэрхэн яаж ашиглах бэ, хэрэгжүүлэх бэ, хэнд ашигтай бэ гэдэг зүйл л төрийн толгойд гарсан авлигалчдын хийдэг ажил болж.

Өнөөдөр Ц.Сандуйг ажлаас нь чөлөөлж байгааг хариуцлага тооцсон гэж ойлгож болохгүй. Хариуцлагыг ингэж тооцдоггүй юм. Хууль хүн бүрт эрх тэгш үйлчлэх ёстой. Гэтэл хуулийн энэ зүйл заалт огт хэрэгжихгүй байна. Үнэхээр хэрэгждэг юм бол Ц.Сандуйд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Ганцхан Ц.Сандуйд биш 60 тэрбумын хэрэгт холбогдоод байгаа бүх хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой. 60 тэрбумын хэрэг хэн нэгэн эрх мэдэлтэн эрх мэдлээрээ далайлган ажлаас нь чөлөөлөөд өнгөрөх асуудал биш. Үүнийг эсэргүүцэж оймс шидсэн.

-Та оймс шиднэ гэсэн бодолтойгоор тэр хурал очсон юм уу. Яг хэдэн оймс шидсэн бэ?

-Би тэр хуралд очихдоо оймс шиднэ гэсэн бодолгүй байсан. Гэтэл  МАН болон АН-ын ИХТ-д хоёр заалан орчихоод хэнийг томилох уу, хэнийг унагах уу гэсэн зүйл ярьж байсан. Тэдэнд монголын ард түмэн, тэдний бодит амьдралын нөхцөл байдал сонин биш, өвөлжилтийн бэлтгэл ажил чухал биш. Зөвхөн хэнийг унагаж, хэнийг томилох уу гэсэн гэдэг зүйлийг л ярьж байсан. Тэгэхээр нь миний уур бүрч дургүйцлээ оймс шидэж илэрхийлсэн. Зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр оймсны тоо энэ тэрийг их чухалчилсан байна лээ. Хэдэн оймс байх нь чухал биш. Ц.Сандуй руу оймс шидэх багадна. Ер нь зөвхөн Ц.Сандуй гэлтгүй 60 тэрбумын хэрэгт холбогдсон нөхдүүд болон төрийн толгойд гарсан авлигалчдын өмнөөс оймс шидэх багадна.

Оймс шидэх чинь хэрэг биш, зөрчил биш. Аль ч  зуунд, аль нийгэмд иргэд эсэргүүцлээ илэрхийлж ирсэн. Ингэхдээ оймс, гутал, өндөг, помидор шиддэх тохиолдол байдаг.

-Оймс шидсэнийг хэн нэгний явуулга гэсэн яриа, таамаг гараад байна. Та үүнд ямар тайлбар өгөх бэ?

-Би хэн нэгний захиалга гүйцэтгээгүй. Хэн нэгний гар хөл болоогүй гэдгийг хэлье. Гэхдээ хүмүүс юу гэж, яаж хүлээж авах нь тэр хүний асуудал. Харин 60 тэрбумын хөлсний бичээчид, болон тэдний цүнх барьж гүйдэг нөхдүүд ингэж ярьж байгааг үгүйсгэхгүй. Намайг газар дор ортол нь муулж, доромжилж болно. Нийгэм өнөөдөр хоёр хуваагдсан байна. 60 тэрбумын авлигалчид, тэдний эсрэг зогсоон ард түмэн гэж хуваагдсан байна. Ард түмэн итгэж сонголтоо хийснийхээ төлөө өнөөдөр хохирч байна. Хохирогч болж байна. Яагаад гээч.

-Яагаад?

-Эдийн засгийн хувьд 7 төрлийн татвар нэмүүлсэн. Өнөөдөр манай улсын нийгэм эдийн засаг ямар байгаа билээ. Иргэдэд энэ маш их хэмжээний эдийн засгийн дарамт болж хохироож байна.  Уул уурхай, ашигт малтмал олборлох нэрийдлээр лицензийг замбараагүй олгож байна. Үүнээс болж байгалийн баялаг устаж үгүй болж гол усыг дагаж химийн хорт бодис илэрч байна. Тэр уснаас нь хүн, ам ундаалж байгаа нь эрүүл мэндийн хувьд хохироож байна. Эрүүл аюулгүй, тайван орчин ажиллаж, амьдарна гэсэн хуулийн зүйлийг заалтыг зөрчиж, хуулиар далаалгаж иргэдийн дуу хоолойг боомилж байна.  

 -Таныг гурван удаа яллагдагчаар татсан гэж ярилаа. Ямар шалтгааны улмаас яллагдагчаар татагдаад байна вэ?

-Оймс шидсэн хэргээр Цагдаагийн байгууллага шалгаж, мэдүүлэг өгөхөөр очиход надад “Таныг гурван хэрэгт яллагдагчаар татсан байсан. Дуудах гэж байхад өөрөө хэрэг хийгээд ороод ирлээ” гэж хэлсэн. Би гайхсан. Яагаад, ямар учраас ийм зүйл болж байгаа гэхэд 2-3 цаг байцааж байгаад явуулсан. Нэг нь Нийслэлийн захиргааны хаалга эвдсэн, оймс шидсэн өөр нэг нь юу ч билээ. Энэ гурван хэрэгт яллагдагчаар татсан гэж хэлсэн. Би хаалга эвдээгүй. Тухайн үед ажлын өдөр, ажлын цагаар би нийслэл рүү орж хүргүүлсэн шаардлагынхаа хариуг асуух гэж очсон юм. Хаалгыг нь гурав тогшиход унаад ирсэн. Тэр хаалгыг намайг эвдсэн гээд гэнэт цагдаагийн байгууллага гарч ирээд чирээд аваад явсан. Энгийнээр бодоод үзье гурав тогшиход унаж эвдрэх хаалга гэж байх уу. Нийслэл ЗДТГ, СЕХ-ны хаалгыг эвдэлсэн гээд Зөрчлийн тухай хуулиар  торгох тухай өмнө нь яригдаж байсан. Гэтэл одоо Эрүүгийн хэрэг үүсгэнэ гэж танилцууллаа. Ингэж болох уу.

-Танаас байцаалт авч байхдаа заналхийлсэн гэсэн. Яг юу гэж заналхийлсэн юм бэ?

-Оймс шидсэн хэргээр надаас байцаалт авч байхдаа миний амь насанд заналхийлж, хууль хяналтын байгууллагынхан хэрэг үүсгэн гэж дарамтсан. Сонгуулийн Ерөнхий хорооны  хаалга эвдсэн гэх зэргээр эрүүгийн хэрэг үүсгэж байна. Өнөөдөр ахин оймс шидлээ. Хэрэг үүсгэнэ. Офшшор данс болон 60 тэрбумын хэргийн талаар иргэний нийгмийн байгууллагууд жагсаал очихгүй байх. Тэнд очвол үг хэлэхгүй шүү гэж хэлсэн.Энэ тэмцэл, жагсаалаа зогсоохыг шаардсан. Чи ял авахад бэлэн гэх утгатай зүйл хэлсэн. Намайг сэтгэл зүйн хувьд дарамталсан.

-Ярилцсанд баярлалаа. 

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
erguu lalar
haha yrij helj bgaa ni ymar ch utga awtsaldaagui ene arai bishee. Iin erguu mal hurtel amniihaa zorgoor hutsaj, tanhairaad iimerhuu malnuudiig zugeer har ajil hiilgewel taarna. T1 har sda
2017/09/25 138.197.169.216
жаларт
хэн ч чамайг танихгүй юм байна. олны танил болохыг мөрөөдсөн шизотой юмнууд зайлаа
2017/09/25 124.158.77.9
zochin
iim baliar yavuurgyi yumnuud oorsdiigoo yu gej bodtsiin bol. zailaasai
2017/09/25 202.21.105.36
зочин
иймэрхүү хэн хэгний гар хөл болсон хүмүүс зөндөө байнаа цаана чинь
2017/09/25 202.179.27.129
Жагарт
(Хаалгыг нь гурав тогшиход унаад ирсэн) энэ нээрээ ална аа
2017/09/25 202.5.196.66