8o
Улаанбаатар хот
mobile menu

Автомашины эд зүйл хулгайлдаг бүлэг этгээдийг илрүүлэв

2015-11-18 13:56:00

Цагдаагийн алба хаагчид Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс автомашины гурвалжин цонх хагалж эд зүйл хулгайлдаг гурван бүлэг этгээдийг баривчлан шалгалтын ажиллагаа хийж байна. Гэмт этгээдүүд нь хулгай хийхдээ тээрийн хэрэгсэл ашигладаг байжээ. Мөн Нарантуул, Хархорин, Тэди, Монтел зэрэг гар утас зарж борлуулдаг газраар хулгайн эд зүйл авч зардаг буюу гар дээрээс гар утас худалдаалдаг /ченж/ этгээдүүдийг эрүүгийн хариуцлагад татаж шалгаж байгаа аж.

Удаа дараа хулгайн хэрэг үйлдэн эрэн сурвалжлагдаж байсан "С" гэгчийг Хөвсгөл аймгаас барьж, холбогдох шалгалтын ажиллагаа явуулахад Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс бусдын орон байрнаас эд зүйл хулгайлсан нь илэрчээ.Эдгээр хэргийг Улаанбаатар хотын цагдаагийн газраас нийслэлд үйлдэгдэж буй хулгайлах гэмт хэргээ урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр явуулж буй “Нийслэл илрүүлэлт” арга хэмжээний хүрээнд илрүүлсэн байна.

Цагдаагийн байгууллагаас иргэдэд тээврийн хэрэгслээ харуул хамгаалалтгүй газар эзэнгүй орхихгүй байх, аж ахуйн нэгж байгуулдагууд харуул хамгаалалтаа сайжруулж чанарын шаардлага хангасан хяналтын камер тавьж байршуулах. Хүн олноор цугларч байгаа газар, зах худалдааны төв, гудамж талбай, нийтийн тээврийн том оврын автобусаар зорчих үедээ халаас, цүнхнээсээ эд зүйл, гар утсаа алдахаас болгоомжилж сонор сэрэмжтэй явж байхыг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл