8o
Улаанбаатар хот
mobile menu

АНУ Хойд Солонгосыг оруулахын тулд аялал жуулчлалын хоригийг өргөжүүлж байна

2017-09-25 11:31:34

АНУ Хойд Солонгос, Венесуэл, Чад зэрэг улсын хүн амыг маргаантай аялал жуулчлалын хоригд хамруулсан байна.  Дональд Трамп ням гарагийн орой Ерөнхийлөгчийн тунхаглалыг гаргасан байна. Дональд Трамп хэлэхдээ "Америкийг аюулгүй байлгах нь миний хамгийн чухал зүйл. Мөн манай улсад байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангахгүй байгаа орны иргэдийг оруулж чадахгүй " гэж хэлсэн байна.

Гэхдээ Венесуэлийн хязгаарлалт нь зөвхөн төрийн албан хаагчид болон тэдний гэр бүлийн гишүүдэд хамааралтай юм байна.

Дональд Трамп  анх Иран, Ливи, Сири, Йемен, Сомали гэсэн таван оронд хориг тавьсан бол нэмээд Хойд Солонгос, Венесуэл, Чад гэсэн гурван орон нэмэгдэж байгаа юм байна. Мөн  Дональд Трамп ням гарагийн орой Ерөнхийлөгчийн шинэ тунхаглалаар  Суданд тавигдсан хязгаарлалтуудыг хасаж байгаа юм байна.

Ноён Trump-ийн анхны хориг нь маш их маргаантай байсан бөгөөд энэ нь Исламын шашинтнүүдийн зургаан улсад ихээр нөлөөлж, "Лалын шашинт хориг" гэсэн нэрийг авсан юм.

Шинэ хоригын жагсаалтыг гаргах шалгуур нь одоо сонгон шалгаруулалтын журам, хамтын ажиллагааны үндэс дээр үндэслэсэн бөгөөд хязгаарлалтууд нь улс орон бүрт "тусгайлан тохируулагдан’’ хийгдсэн гэсэн байна.

  • Цагаан ордон Хойд Солонгосыг АНУ-ын засгийн газартай ямар ч холбоо хамааралгүй, хамтран ажиллаж байгаагүй бөгөөд бүх шаардлагыг биелүүлээгүй тул бүх иргэдийг АНУ-д зорчихыг хориглоно.
  • Чад, терроризмын эсрэг түнш чухал үүрэг гүйцэтгэсэн хэдий ч АНУ-д шаардлагатай терроризмтай холбоотой болон бусад олон нийтийн мэдээллээр хангаагүй тул - бизнесийн болон жуулчны визийг хорижээ.
  • Зөвхөн "Венесуэлийн зарим төрийн албан хаагчид болон тэдний ойрын гэр бүлийн гишүүд" –ийг зорьчихыг хоригложээ. Венесуэлийн Засгийн газар саяхан АНУ –ын эдийн засгийн хоригд цохиулсан бөгөөд одоо тэд үүнийг нь " аюулгүй байдлын заналхийлэл "гэж авч үзсэн байна.

Ихэнх хязгаарлалтууд нь B-1, B-2 бизнес, жуулчны визийг хязгаарлах бөгөөд тэдгээр нь Трампын тушаалаас хархад энэ нь хугацаанд баригдсан мэт харагдаагүй юм.

Хязгаарлалтууд 10-р сарын 18-нд хүчин төгөлдөр болно, гэхдээ хүчинтэй байгаа визтэй байгаа хүмүүст хамаарахгүй юм байна.

Эх сурвалж: BBC.com

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment