8o
Улаанбаатар хот
mobile menu

“Азийн ирээдүй” форумд Ц.Мөнх-Оргилын тавьсан илтгэл шилдгээр шалгарав

2017-09-25 11:55:29

Азийн улс орнуудын хөгжил, бодлогын зангилаа асуудлуудыг хэлэлцдэг “Азийн ирээдүй” форум өнгөрсөн зургадугаар сарын 5-6-ны өдрүүдэд Токио хотноо  болсон. Энэхүү форумд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил оролцож, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдал, хөгжлийн зорилт, Ази, Номхон далайн бүс нутагт явуулж буй гадаад бодлого, үйл ажиллагаа, тус бүс нутгийн хөгжил, төлөвийн талаарх манай улсын байр суурийн тухай танилцуулан илтгэл тавьсан юм. 

Түүний тавьсан илтгэл хуралд оролцогчдод тараасан анкетын дүнгээр нийт 28 илтгэлээс Сингапурын Ерөнхий сайд асан Го Чак Тон, Малайзын Ерөнхий сайд асан М.Махатир нарын дараа III байрт шалгарсан байна. Түүнчлэн “Азийн ирээдүй” форумд оролцогчид Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилыг улс төрчийнх нь хувьд сонирхолтой гэж 28 илтгэгчээс хоёрдугаарт нэрлэжээ. 

“Азийн ирээдүй” форумыг Японы “Никкей” сонины газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд 23 дахь удаагийн энэхүү хуралдаанд Япон, Индонез, Вьетнам, Лаос, Малайз, Тайланд, Сингапур, Филиппин зэрэг улсаас дээд, өндөр түвшний төлөөлөгчид оролцсон байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
энэ хуралдаан нь илтгэл шалгаруулдаг юмуу ямар сонин мэдээлэл бэ
2017/10/02 203.91.119.102
зочин
Далай багшийг эсэргүүцдэг нөхөр зайлах болсон уу
2017/10/01 66.181.177.241
Hah
Asia d japan korea tolgoi tsohij bhad hahaha manai uls turchid tolgoi ugaahdaa vnen sain ymaa
2017/09/26 112.72.11.103
Туул
Бахархаж байна.
2017/09/25 27.123.214.81