8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн цагдаагийн газар 24 мянга 410 дуудлага, мэдээлэл хүлээн авчээ

2017-09-25 12:24:00

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 24 мянга 410 дуудлага, мэдээлэл хүлээн авчээ. Энэ нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 573 нэгж буюу 2.3 хувиар буурсан бол гэмт хэргийн шинжтэй 928 үйлдэл бүртгэгдсэн нь 215 нэгж буюу 30.2 хувиар өссөн үзүүлэлттэй аж.

Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн тухайд энэ хугацаанд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй 1777 хүнийг эрүүлжүүлэн, Архины албадан эмчилгээнд 3 хүнийг хамруулж, Зөрчлийн тухай хуулийн дагуу 32 хүнийг шүүхийн шийдвэрээр баривчлуулан, 2324 иргэнд 74 сая 274 мянган төгрөгийн торгууль оногдуулсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл