Монгол банкны 2012-2016 онд салхинд хийсгэсэн 14 их наяд төгрөгийн асуудлыг ил болгож хууль хяналтын байгууллага шалгаж байгаа талаар УИХ-ын Ажлын хэсгийн шалгалтаар ил болсон. Н.Золжаргал нь тухайн үед төв банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан учраас түүнийг шалгаж эхэлсэн бөгөөд, гадаад руу эмчилгээнд явсан гэсэн мэдээлэл мөн гарч байсан юм. Өнөөдөр АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр Монгол банкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг АТГ, ЦЕГ-тай хамтран шалгаж байгаа гэсэн мэдээллийг өглөө.
Монгол банкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг АТГ, ЦЕГ-тай хамтран шалгаж байна
2017-09-25 12:45:00