Өнөөдөр АТГ-аас мэдээлэл хийсэн. Мэдээллийн үеэр Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар мэдээлэл хийсэн. Монгол банкны 2012-2016 онд салхинд хийсгэсэн 14 их наяд төгрөгийн асуудлыг ил болгож хууль хяналтын байгууллага шалгаж байгаа талаар УИХ-ын Ажлын хэсгийн шалгалтаар ил болсон. Н.Золжаргал нь тухайн үед төв банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Мөн Хөгжлийн банкны хэрэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг энэ 7 хоногт Нийслэлийн прокурорын газарт хүргүүлэхээр болжээ.
Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг яллагдагчаар татна
2017-09-25 13:50:00