8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН-ын Бага хурлаар  Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний талаар хэлэлцэж байна

2017-09-25 18:19:00

​​

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өглөө 11.00 цагаас эхэлсэн. Удирдах зөвлөлийн хурлын дараа 13.00 цагаас МАН-ын Бага хурал хуралдаж эхэлсэн.Удирдах зөвлөлийн гишүүд тус хурлаас Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх, Н.Энхболд нарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болсон. Бага хурлын 331 гишүүнээс хамгийн өндөр санал авсан нэр дэвшигч Ерөнхий сайдаар тодрох магадлалтай. Ингээд МАН-ын Бага хурлын мэдээллийг багцлан хүргэж байна.

 


 Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний талаар хэлэлцэж байна 

2017-09-25 18:10

Яг одоо МАН-ын Бага хурлаар  Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний талаар хэлэлцэж байгаа аж. Намын дүрмээр Удирдах зөвлөл 29-31 хүний бүрэлдэхүүнтэй байх ёстой. Харин өнөөдрийн байдлаар Удирдах зөвлөл 33 гишүүний бүрэлдэхүүнтэй байгаа аж. Энэхүү бүтэц бүрэлдэхүүний талаар хэлэлцэж байна. Үүний дараа Ерөнхий сайдад нэр дэвшигчид тодруулах асуудлыг хэлэлцэж эхлэх юм. Удирдах зөвлөлийн хуралдаанаас Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарын нэрийг дэвшүүлээд байгаа билээ. 

МАН-ын 28 дугаар Их хурал XI сарын 20,21-нд хуралдахаар боллоо

2017-09-25 17:21

МАН-ын 28 дугаар Их хурал XI сарын 20,21-нд хуралдахаар болжээ. Хуралдаанаар МАН-ын шинэ даргыг сонгох бөгөөд Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүдийг өөрчлөх зэрэг асуудлыг хэлэлцэх талаар МАН-ын ЕНБД Д. Амарбаясгалан хэллээ. МАН нийтдээ 180 мянга орчим гишүүд, дэмжигчтэй. Эдгээрээс Их хуралд оролцох төлөөлөгчийг сонгох журмыг өнөөдөр Бага хурлаар хэлэлцэж байна.

МАН-ын бага хурал үргэлжлүүлэн хуралдаж эхэллээ

2017-09-25 16:20

Түр завсарласан МАН-ын бага хурал үргэлжлүүлэн хуралдаж эхэллээ.  Өнөөдрийн хуралдаанаар МАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн гурван нэр дэвшигчийг хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргана. Энэ асуудлыг оройхон буюу хамгийн сүүлд хэлэлцэх талаар эх сурвалж мэдээллээ. 

Т.Аюурсайхан: УЗ-ийн хуралд оролцох эрхгүй хүмүүс орсон байна

2017-09-25 16:08

МАН-ын 28-р их хурлаа ирэх арваннэгдүгээр сарын 20, 21-нд хийхээр товлоод байна. Үүнээс гадна Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Д.Гантулга, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нарыг хасна гэх мэдээлэл чих дэлслээ. МАН-ын Удирдах зөвлөл 31 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй байхаар дүрэмдээ заасан ч одоогоор 33 хүний бүрэлдэхүүнтэй байгаа юм байна энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан байр сууриа илэрхийллээ.

LIVE: МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ

Нэмэлт:2017-09-25 14:22

МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Яг одоо МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан мэдээлэл хийж байна. МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан хэлэхдээ  "МАН-ын IX Бага хурлаар намын дарга М.Энхболд илтгэл танилцууллаа. Хурлаас гаргасан нэг шийдвэр бол МАН-ын 28-р их хурлыг 11 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд хийхээр болсон. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Шадар сайд У.Хүрэлсүх нарын нэрийг Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр санал болгоод байна. 

Өнөөдрийн хуралдаанаар МАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн гурван нэр дэвшигчийг хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргана. Энэ асуудлыг үдээс оройхон буюу хамгийн сүүлд хэлэлцэж эхэлнэ гэж ойлгож болно.Өнгөрсөн хоёр сарын хугацаанд МАН дотор тэмцэл өрнөснийг та бүхэн мэдэж байгаа. 

Дараагийн Ерөнхий сайдыг сонгохдоо намын Бага хурлын гишүүдэд илүү боломж олгох үүднээс гурван хүнийг нэр дэвшүүлсэн. МАН-ын бага хурлаас олонхын санал авч ялалт байгуулсан нэг нэр дэвшигчийн нэр УИХ-д өргөн баригдана. Ингээд Ерөнхий сайдаар томилогдох нөхцөл бүрдэх юм. 

Удирдах зөвлөлийн хурлаар Ерөнхий сайд болох хүн нийт гишүүдийнхээ санал бодлыг тусгасан Засгийн газрыг бүрдүүлж, эв нэгдлээ хангаж ажиллах талаар хэлэлцсэн.Түүнчлэн цаашлаад Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдсан олон бэрхшээлүүдийг богино хугацаанд шийдвэрлэх ёстой гэсэн байр суурийг Удирдах зөвлөлийн гишүүд илэрхийлээд байгаа" хэмээн хэллээ.  

 Шуурхай: МАН-ын Бага хурал хаалттай горимд шилжлээ

Нэмэлт: 2017-09-25 13:37

МАН-ын IX бага хурал үргэлжилж байна. Бага хурлаар МАН-ын даргын илтгэл, МАН-ын Их хурлыг товлох тухай, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон үр дүн, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах гэсэн дөрвөн асуудлыг хэлэлцэх юм байна.  Дөнгөж сая, МАН-ын Бага хурал хаалттай горимд шилжлээ. 

У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарыг нэр дэвшүүлэхээр боллоо

Нэмэлт:2017-09-25 13:31

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дуусч, Бага хурал хуралдаж эхэллээ.  Удирдах зөвлөлийн гишүүд тус хурлаас Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх, Н.Энхболд нарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр Бага хуралд оруулж байгааг баталсан байна. МАН-ын бага хурлын мэдээллийг chuhal.mn сайт шууд дамжуулна

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж эхэллээ

Нэмэлт:2017-09-25 11:37

Яг одоо Тусгаар тогтнолын ордонд МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж эхэлсэн байна.. Хурлаас Ерөнхий сайдад нэр дэвшигчдийн нэрийг эцсийн байдлаар тодруулна. Түүний дараа МАН-ын бага хурал хуралдах ёстой. Одоогийн байдлаар МАН-ын бага хурлын гишүүд цугларч эхэлсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ev negdel heregtei
Tegj yarval ev negdel haana ch heregtei. Hulgai hiisen,hulgain esreg temtseliin ali alind ev negdel heregtei..onoodor.Ulsaa hogjiuu,j ard tumnee amar taivan bailgahad ene huchiig zov ashiglaasai
2017/09/25 219.142.145.124
мөги
энэ хурал чухал,монго л оршихуу олгархи оршихууг шийднэ
2017/09/25 202.179.11.10
songuuliin har piaraar bolgon gej anduursan uu
Eronhii said, said nariig bolovsrol merdleg turshlaga , ev zuitei yarij geed olon shalguuraar shuuj baij tomildog alban tushaaliig songuuliin shou, har piiaraar undes bolgoj tomiloj boloh bolohgui
2017/09/25 219.142.145.124
manlailagch zaluust heleh ug
Zaluusaa Hurelsuh ahiinhaa deglesen jujigeer yavj alban tushaald hureh gej genedeh hereggui l bolov uu? unen dee Hurelsuhiin yag gariin tanil gevel huruu daram tsoohon. Hun bolgond hussen alba ogohgu
2017/09/25 219.142.145.124
МАН ГИШҮҮН
НАМЫН ЭВ НЭГДЭЛ ГЭЖ ЦЭВЭРХЭН НЭРЭЛСЭН БҮЛЭГ ХУЙВАЛДААНЫ АЛБАН ТУШААЛЫН НАЙМААГАА ХОЙШ НЬ ХАЯАД ЭХ ОРОНЫ ХӨГЖИЛ ИРГЭНИЙ ТЭГШ ЭРХЭЭ ӨМНӨ НЬ ТАВЬЧИХ. ХУУЧИН ОЛИГАРХИУДЫГ БҮГДИЙГ ЗАЙЛУУЛ ҮГҮЙ БОЛ СӨНӨЖЭЭ
2017/09/25 202.179.31.53