Гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас хадам ээжийнхээ хөл рүү халуун ус цацаж түлсэн хэрэг гарчээ. Баянзүрх дүүргийн 21-р хороонд оршин суух иргэнээс “Бэр танхайраад байна” гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Дуудлагын дагуу шалгахад 66 настай Д гэх иргэний хөл рүү бэр нь болох 36 настай бүсгүй гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас марган, зүүн хөл рүү нь халуун ус цацан түлж гэмтээсэн байжээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.