8o
Улаанбаатар хот
mobile menu

Хятад улс Хойд Солонгосын газрын тосны худалдааг хязгаарлаж, нэхмэлийн худалдааг хориглолоо

2017-09-25 17:17:43

Хятад улс Хойд Солонгосын газрын тосны нийлүүлэлтийг хязгаарлаж, нэхмэл эдлэл худалдаж авахаа больсон гэж Бямба гаригт мэдэгдлээ. Хятад бол Хойд Солонгосын худалдааны хамгийн чухал түнш бөгөөд түүний валютын цорын ганц эх үүсвэрийн нэг юм.

Хойд солонгост нэхмэлийн худалдааг хориглох нь Пхеньяны орлогыг алдагдуулах ба Хятадын газрын тосны экспорт нь Нефт бүтээгдэхүүний гол эх үүсвэр юм. Нэгдсэн Үндэстний Байгууллагын зүгээс шинэ хориг арга хэмжээ авахыг зөвшөөрсөн, үүнд нэхмэл болон нефтийн хязгаарлалтыг оруулсан.

Хятадын худалдааны яамны мэдэгдэлд боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүний хязгаарлалт нь 10 сарын 1 ээс хэрэгжих ба   шингэрүүлсэн байгалийн хийн хязгаарлалтыг шууд хийнэ гэжээ.

Дараа жилээс НҮБ-ын тогтоолын дагуу Хятад улс жилд дээд талдаа хоёр сая баррель газрын тосыг Хойд Солонгост экспортлох боломжтой хэвээр байна.

Хойд Солонгос 2016 онд өдөр тутамд БНХАУ-аас 6000 баррель боловсруулсан газрын тос оруулсан тооцоо гарч байгаа ба энэ нь  бүх жилийн турш бараг 2.2 сая баррельтэй тэнцэж байгаа юм.

Харин Пхеньяны хоёр дахь том экспортлогч бол нэхмэлийн үйлдвэр бөгөөд жилдээ 700 сая долларын өртөгтэй байдаг байна.

Хэдийгээр хувцас нь Хойд Солонгост хэсэгчлэн хийгддэг боловч БНХАУ-д үйлдвэрлэн дуусгаснаар "Хятадад үйлдвэрлэсэн" гэсэн тэмдэгийг хууль ёсоор тавидаг  тухай BBC World Service Asia-Pacific Editor-н Селиа Хатттон мэдэгдэв.

 

Эх Сурвалж: Bbc.com

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment