8o
Улаанбаатар хот
mobile menu

Гол орчмын 45 тонн хогийг цэвэрлэжээ

2017-09-25 17:39:00

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсээс Нийслэлийн өдрийг угтан Туул, Улиастайн гол орчмын хог хаягдлын цэвэрлэгээний аянг сар гаруйн хугацаанд амжилттай зохион байгууллаа. Өнгөрсөн хугацаанд гол орчмын хог хаягдлын цэвэрлэгээг нийт таван удаа хийсэн юм.

Тухайлбал, дүүргийн Засаг даргын Тамгын газар болон 28 харьяа хэлтэс, албад болон Батлан хамгаалахын их сургууль, Гэмтэл Согог судлалын үндэсний төв, Худалдаа хөгжлийн банк, Ардчилсан залуучуудын холбоо, “KOICA” Олон Улсын байгууллага, Зэвсэгт хүчний Жанжин штабын Хужир-булангийн 015, Налайх дүүргийн 014, 337, 350, 353 дугаар цэргийн ангиудын бие бүрэлдэхүүн, хамт олон оролцлоо.

Туул, Улиастайн гол орчмын хог хаягдлыг цэвэрлэх их цэвэрлэгээнд 2420 ажилтан, албан хаагч оролцож нийт 45.000 м.кв талбайн 45 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment