Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хоёр долоо хоногийн хугацаанд төлөвлөгөөт шалгалт 78, төлөвлөгөөт бус 336, гүйцэтгэлийн 114, нийт 528 хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар илэрсэн зөрчилд 24 сая төгрөгийн торгууль ногдуулж, 80 хувийг нь барагдуулсан байна.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоонд 14 удаагийн тохиолдлоор 70 ширхэг тарваганы түүхий мах илрүүлсэн байна. Нэг иргэнд 150.0 мянган төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулж, тарвагыг ЗӨСҮТ-д, хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
Тарваганы 70 ширхэг түүхий мах илэрчээ
2017-09-26 09:06:00