МАН-ын IX Бага хурал Тусгаар тогтнолын ордонд өчигдөр эхэлж өнөө өглөө үүрийн 05.00 цаг хүртэл хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодрууллаа. Энэ удаагийн Бага хурлаар МАН-ын дарга М.Энхболдын улс төрийн илтгэл, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас оролцсон байдалд дүн шинжилгээ хийсэн Намын Хяналтын Ерөнхий хорооны дүн мэдээллийг сонсч, ирэх арваннэгдүгээр сарын 20, 21-нд хуралдах МАН-ын ээлжит Их Хурлын хэлэлцэх асуудал, төлөөлөгчдийн тоо, сонгох журмыг хэлэлцүүлж баталсан юм. Мөн намын Удирдах зөвлөлийн хурлаас УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Шадар сайд У.Хүрэлсүх нарыг нэр дэвшүүлэхээр Бага хуралд оруулсан юм. Нэр дэвшигч тус бүрээр танилцуулга хийж, мөрийн хөтөлбөрийнх нь танилцуулгыг сонсны дараа Бага хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний эцэст санал хураалт явуулахад У.Хүрэлсүх МАН-ын 294 гишүүний 63.9 хувь буюу 188 хүний, Ө.Энхтүвшин 34.4 хувь буюу 101 хүний, Н.Энхболд 1.7 хувь буюу 5 хүний санал авчээ. Ингээд Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшээд байгаа У.Хүрэлсүхийн талаар хэн юу гэж хэлснийг хүргэж байна.
Storify: Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвших эрхээ авсан У.Хүрэлсүхийн талаар хэн юу хэлэв
2017-09-26 09:33:00