8o
Улаанбаатар хот
mobile menu

Ри Ён Хо: Америкийн стратегийн бөмбөгдөгч онгоцыг буудаж унагах эрхтэй боллоо

2017-09-26 10:28:00

"АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп улс орных нь эсрэг дайн зарласан"

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрийг хориглох шинэ дэг журмыг баталсан талаар мэдээллийг өмнө хүргэж байсан билээ. АНУ-ын төрийн сан Хойд Солонгостой бизнес явуулж байгаа компани, санхүүгийн байгууллагуудтай ажиллах эрхтэй болжээ. Ерөнхийлөгч мөн Хятадын төв банк Хятадын бусад банкуудыг Пхеньянтай бизнес хийхээ зогсоохыг тушаасан гэж хэлсэн.  Харин өчигдөр  буюу Даваа гарагт Хойд Солонгосын гадаад хэргийн сайд Нью Йорк хотод сэтгүүлчдэд ярихдаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп улс орных нь эсрэг дайн зарласан. Хариу арга хэмжээг ямар ч хэлбэрээр авах эрх нээгдэж байгааг хэлжээ. Мөн түүн дотроо манай агаарын хилд нэвтрээгүй байсан ч Америкийн стратегийн бөмбөгдөгч онгоцыг буудаж унагах эрхтэй боллоо” гэж Ри Ён Хо сайд ярьсан байна.

Өнгөрсөн долоо хоногийн турш АНУ-Хойд Солонгосын удирдагчид үгээр дайтаж байгаа бөгөөд нэг нь мэдэгдэл хийхэд нөгөөх нь хариу мэдэгдэл хийж байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment