Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын иргэдэд 3 жил хүртэлх хугацаатай олон удаагийн виз олгох шийдвэр гаргасан талаар Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.Энэхүү шийдвэрийн хэрэгжилт нь ирэх наймдугаар сарын 10-ны өдрөөс хүчин төгөлдөр эхлэх юм байна. Гадаад хэргийн яамны мэдээлж буйгаар Япон улс руу нэг удаа зорчиход 15 хоног хүртэл хугацаатай байх ба үндэсний энгийн пасспорт эзэмшигчдэд хамаарах аж.
Япон руу олон удаагийн визээр зорчих эрхтэй боллоо
2016-01-15 09:44:00