Эрчим хүчний салбар үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан энэ бямба гарагт болно.
Монгол бөхийн өргөөнд болох тус барилдаанд түрүүлсэн бөхийг 10 сая төгрөгөөр шагнах аж.Энэ нь намрын нээлтээс хойшхи гурав дахь улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан юм.
2017-2018 оны улирлын нээлтийн барилдаанд улсын харцага О.Хангай түрүүлсэн бол гурван хоногийн өмнө МҮОНТ-ийн 50 жилийн ойд зориулсан барилдаанд улсын харцага М.Бадарч түрүүлээд байна.