8o
Улаанбаатар хот
mobile menu

Хойд Солонгосын тухай та бидний мэдэхгүй 9 баримт

2017-09-27 08:17:00

Хойд Солонгос, АНУ-ын дундах  заналхийлэл бие биедээ өгч буй хариу цохилтууд дэлхийн нийтийн анхаарлыг татаж байна. Хойд Солонгос нь хамгийн нууцлаг, хаагдмал орон гэдгээрээ дэлхий даяар алдартай. Хойд Солонгос руу жуулчны үүднээс ч нэвтрэх, гарахад ч хэцүү байдаг. Тус улсыг 21-р зууны үеэс бусад улс орноос тусгаарлагдсан гэж үздэг. Тус улстай холбоотой статистик тоо баримтыг олоход хэцүү бөгөөд ихэнхдээ тооцоололд тулгуурласан байдаг.  Тэгвэл одоо Хойд Солонгосын тухай бидний мэдэхгүй баримтуудыг танилцуулж байна.

1. Ким Ил Сун 1948 онд Хойд Солонгосыг байгуулсан. Түүний удам угсаа нь өнөөдрийг  хүртэлх хугацаанд Хойд Солонгосыг захирч байгаа билээ. Хойд Солонгосыг энэ хугацаанд гурван хүн удирдаж байсан бол Өмнөд 12 Ерөнхийлөгч удирдсан байна. 

2.Хойд Солонгост гурван сая хүн  гар утас  хэрэглэдэг. Энэ нь танд магадгүй их тоо санагдаж байгаа боловч, 25 сая хүн амтай оронд 10 хүн тутамд нэг хүн утастай гэсэн үг. Ихэнх хэрэглэгчид нь Пхеньян нийслэлд төвлөрсөн байдаг байна. Хойд Солонгосын гар утасны зах зээл хязгаарлагдмал хэдий ч өсөн нэмэгдэж буй цорин ганц утасны сүлжээ болох Корольолин юм.  Энэ нь Египетийн Orascom компаний түншээр байгуулагдсан бөгөөд энэ нь олон жилийн туршид цорын ганц сонголт байсаар байна.Гэвч Orascom 2015 онд Хойд Солонгос өрсөлдөгч сүлжээгээ байгуулж байсныг олж мэдээд, хөрөнгө оруулагчдадаа гурван саяаас дээш хэрэглэгчидээ алдсан гэж мэдэгджээ.

Хойд Солонгосын ихэнх хэсэг нь гар утасны хомсдолтой ч, гар утасны интернэтийг зөвхөн "хувийн интернет"-т нэвтрүүлэхийг зөвшөөрдөг бөгөөд энэ нь үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хаагдсан интренэт систем юм.

3. Хойд Солонгосын эрэгтэйчүүд Өмнөд Солонгосын эрэгтэйчүүдтэй дундаж өндрийг харьцуулахад бага зэрэг намхан гэсэн судалгаа байдаг аж. Сөүлийн Sungkyunkwan Их Сургуулийн профессор Даниэль Швекендек нь Өмнөд Солонгосын хилийг гаталж буй хойд солонгос дүрвэгчдийн өндрийг судалжээ. Үр дүнд нь тэд дунджаар 3-8 см (1.2 -3.1 инч) ялгаатай байв.

4.Швекендекийн хэлснээр өндөр ялгаа нь генетикийн хувьд хамаагүй гэжээ. Учир нь энэ хоёр популяци ижил учраас.Тэрээр мөн дүрвэгсэд нь ядуу байх нь  жижигхэн байх магадлалтай гэсэн баримтыг эсэргүүцсээр байсан юм. Мөн тэрбээр Хойд Солонгосын эрэгтэйчүүд намхан байгаа нь хүнсний хомсдолтой холбоотой гэж үзсэн байна.

Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотын зургуудыг харвал замын хөдөлгөөн байхгүй өргөн уудам, цэвэр зам байдаг. Гэхдээ Нийслэлээс гарахад энэ нь арай өөр юм. Хойд Солонгос 2006 оны байдлаар 25,554 км автозамтай гэсэн байдаг боловч,  яг үнэндээ 3 хувь нь л хатуу хучилттай байдаг гэнэ. Энэ бараг л 724 км юм.

5.Мөн Хойд Солонгост 1000 орчим хүн тутмын 11 нь машин эзэмшдэг гэж тооцоолол байна. Машингүй зорчигчд автобусны буудал дээр ямар их удаан оочер үүсгэн зогсож байгааг доорх зурагнаас харж болно.

6. Хойд Солонгос эдийн засгаа дунджаас дээш гаргахын тулд нүүрсний экспортоо нэмэгдүүлэхийг эрмэлздэг. Хойд Солонгос нүүрснийхээ ихэнх хувийг Хятад руу импортолдог бөгөөд энэ нь 2017 оны хоёрдугаар сард хоригложээ. Зарим шинжээчид үүнийг шийтгэлийн мөн чанар гэж харж байгаа юм."Хориг тавьсаны дараа Хятад дахь нүүрсний боомтууд дээр Хойд Солонгосын усан онгоцнууд ирэх үгүйг нь шалгадаг хүмүүс байдаг" гэж Олон улсын эдийн засгийн Петерсон институтийн судалгааны шинжээч Кент Бойдон ярьж байна.

1973 он хүртэл Хойд болон Өмнөд Солонгосын хөрөнгө хувьд нэлээд тэнцвэртэй байсан.Түүнээс хойш Өмнөд Солонгос нь дэлхийн тэргүүлэх аж үйлдвэрийн үйлдвэрлэгчдийн нэг болсон. Ийм хурдацтай хөгжихөд үндэсний томоохон компаниуд болох Samsung болон Hyundai зэрэг компаниудын ач юм.

7.Хойд Солонгос хүн амын тоогоор 52-т ордог бол дэлхийд дөрөв дэх хамгийн том армитай улс гэж тооцогддог.Цэргийн зардал нь ДНБ-ний 25 хувьтай тэнцэх тооцоотой байгаа бөгөөд бараг бүх Хойд Солонгос хүн цэргийн хэлбэрээр сурч байна.

8.1990-ээд оны сүүлчээр болсон өлсгөлөн нь Хойд Солонгос дахь дундаж наслалтыг эрс багасгасан.Хоол хүнсний хомсдол нь одоо ч үргэлжилж байгаа бөгөөд Өмнөд Солонгосын иргэд яагаад урт удаан амьдардаггүй нь энэ олон шалтгаануудын нэг юм.

9. Хойд Солонгос нь Өмнөд Солонгосоос илүү их төрөлттэй байна. 2017 онд Өмнөд Солонгос улсын төрөлт хурдацтай буурсан ба, улс орны төрөлтийг хурдасгах тэмцэл үргэлжилсэн хэвээр байна. Хүн амаа өсгөхийн тулд хүүхдийн тэтгэмжинд 70 тэрбум доллар (53 тэрбум паунд) зарцуулж, эцэг эхийн амралтыг сайжруулж, үргүйдлийн эмчилгээнд зарцуулсан байна.

Эх сурвалж Bbc.com Г.Дөлгөөн 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment