8o
Улаанбаатар хот
mobile menu

Дүүхээ төвийн урд талбайн задгай худалдааг зогсоожээ

2017-09-26 15:34:04

Баянгол дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу Нийтийн эзэмшлийн зам талбайд ил задгай худалдаа наймаа хийж буй иргэдийн үйл ажиллагааг зогсоож, холбогдох арга хэмжээг авч ажилласаар байна. Өчигдөр буюу есдүгээр сарын 25-ны өдөр 3,4 дүгээр хорооллын эцсийн Дүүхээ төвийн урд талбайд адууны мах, төрөл бүрийн жимс, гэр ахуйн бараа зэргийг гар дээрээс худалдаалж байсан иргэдийн үйл ажиллагааг зогсоожээ. Баянгол дүүргийн хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагч нар өнгөрсөн баасан гарагт тус байршилд худалдаа хийж буй иргэдэд мэдэгдэх хуудас өгсөн боловч худалдаа эрхлэгчид зөвшөөрөлгүй худалдаа хийсээр өнөөдрийг хүрсэн байна.

Баянгол дүүргийн цагдаагийн II хэлтсийн алба хаагчид,мэргэжлийн хяналтын байцаагч нар, дүүргийн хүнс худалдаа үйлчилгээний мэргэжилтнүүд ийнхүү газар дээр нь очиж шаардлагатай арга хэмжээг авч ажилласан байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment