
"Бүргэдийн баяр-2017" энэ сарын 30-наас ирэх сарын 1-ний өдрүүдэд Баян-өлгий аймгийн Бугат суманд болно. 18 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа уг наадамд тус аймгийн 10 сумын 100 орчим бүргэдчин оролцох юм байна. "Бүргэдийн баяр-2017" арга хэмжээний үеэр морины тоноглолтой бүргэдчин шалгаруулах уралдаан, бүргэдийг алсаас дуудах, амьтны чихмэлд буулгах, амьд ан бариулах, көкпар буюу тулам булаалдах зэрэг төрөл бүрийн тэмцээнийг зохион байгуулах юм байна.



