8o
Улаанбаатар хот
mobile menu

Гулгаа массажны газар, зочид буудал, массажистаар ажилладаг иргэдийг бүртгэн авч 573 зарыг устгалд оруулжээ

2017-09-27 08:24:33

Нийтийн эзэмшлийн гудамж талбай, хувийн эзэмшилд сурталчилгааны зарыг нааж байгаа иргэдийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн цагдаагийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад З.Золбаяр "Нийслэлийн цагдаагийн газраас есдүгээр сарын зургааны өдрөөс эхлэн гудамж талбайд байрлуулсан зар дээрх нийт 59 утасны дугаарын эзэмшигчийг олж тогтоон 16 иргэнийг бүртгэн авч дахин ийм зөрчил гаргахгүй байх талаар холбогдох хуулийн зөвлөгөө өгөн баталгаа гаргуулсан.

Мөн биеэ үнэлж болзошгүй таван иргэнийг материалжуулан эрүүгийн цагдаагийн тасагт шилжүүлэн, найман иргэнийг Монгол Улсын Садар самуунтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.18 дах хэсэгт зааснаар тус бүр 50,000 нийт 400,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авлаа.

Шалгалтын явцад гурван байгууллага зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан нь илэрч хуулийн дагуу зохих арга хэмжээг аван, харьяа дүүргийн худалдаа үйлдвэр үйлчилгээний хэлтэст энэ газруудад дахин зөвшөөрөл олгохгүй байх талаар саналаа хүргүүлэн ажиллалаа.

Нийт гулгаа массажны 59 газар, 71 зочид буудал, 15 халуун усны газар, массажистаар ажилладаг 23 иргэнийг бүртгэн авч 573 зарыг фото зургийн аргаар баримтжуулан устгалд оруулсан" гэлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment