8o
Улаанбаатар хот
mobile menu

Reuters: У.Хүрэлсүх эрүүл шинэчлэлийн эхлэл, авлигаас зайлсхийх эхлэлийг эрэлхийлж байна

2017-09-27 08:58:00

2004 оноос хойш Монгол Улсын Засгийн газрын тогтворгүй байдал хэвийн үзэгдэл болжээ

(Reuters) агентлагт Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшихээр болсон У.Хүрэлсүх болон Монгол Улсын Засгийн газрын талаар мэдээлэл гаргасан байна. Тус мэдээлэлд Шадар сайд асан У.Хүрэлсүх  тус улсын шинэ Ерөнхий сайдаар томилогдсон бөгөөд тус намын зүгээс мягмар гарагт ОУВС-ийн хөнгөлөлттэй багцыг нээж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхээр ажиллаж байна гэжээ. 


Мөн тус мэдээлэлд өнгөрсөн сард тус намын гишүүд  Ерөнхий сайд асан Жаргалтулгын Эрдэнэбатыг огцруулах албан бичгийг өргөн барьсан. Тус Засгийн газрыг авлига хээл хахуулын хэрэгт буруутгасан, мөн засаг захиргааныхаа чадваргүй байдлаас огцруулах албан бичгийг өргөн барьсан билээ. 


Олон улсын валютын сангийн зүгээс энэ сарын эхээр шинэ Ерөнхий сайд нь 5.5 тэрбум долларын эдийн засгийн хөнгөлөлттэй багцаас санхүүжилт авахаасаа өмнө Монгол Улсын шинэчлэлийн үүрэг амлалтыг дахин баталгаажуулахыг хүссэн хүлээлттэй байгаа юм. 
У.Хүрэлсүх нь Ерөнхий сайдад нэр дэвших эрхээ авсан бөгөөд, түүний томилолтыг батлах юм бол Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд болох юм. 2004 оноос хойш Монгол Улсын Засгийн газрын тогтворгүй байдал хэвийн үзэгдэл болжээ.

Авлига хээл хахуулийн хэрэгт буруутгагдаж буй МАН-ын дарга М.Энхболдыг Ерөнхий сайд байхад нь У.Хүрэлсүх орлогчоор нь ажиллаж байсан нэгэн. "У.Хүрэлсүх нь эрүүл шинэчлэлийн эхлэл, эрх баригч намыг дахин сэргээн босгох, авлигаас зайлсхийх эхлэлийг эрэлхийлж байна" гэж Улаанбаатар хотын "Алтан Бумба" санхүүгийн группийн шинжээч Дэйл Чой хэлэв гэсэн мэдээллийг оруулсан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Давхар дээлээ тайлах хэрэгтэй. Тэгээд ч бас сайдуудыг тэр чигтэн солих хэрэгтэй. Тэр дунд нь эхлэж Номтойбаярыг халах хэрэгтэй шүү
2017/09/27 27.123.212.130
ЗОЧИН
Хүрэлсүх МАН сонгуулиар юу амалсныг санах хэрэгтэй давхар дээлээ тайлах ёстой, төрдөө шинэчлэл хийнэ гэвэл төрийн хүчний байгуулагуудыг шиэчлэж тэдгээрийн ажлыг ард түмний талд чинь шударгаар ажилуул
2017/09/27 202.9.43.245
Ard tumen
Zasgiin gazriinhaa said nariig 100 huvi solioroo
2017/09/27 183.81.169.79
ЗОЧИН
Ухна, шизо Хүрэлсүх үхэр монголуудын сонголт, өрөвдөлтэй
2017/09/27 103.229.122.35
Ме
Эрүүлээр ажиллаж эхлэхэд томилгоо хамгийн чухал. Жинхэнэ мэргэжилтнүүдээр засагаа бүрдүүлээрэй.
2017/09/27 103.57.92.19
Иргэн
Ард иргэдийнхээ итгэлийг даагаарай, монгол хүн бүрийн төлөө ажиллаарай. Урагшаа харж, ард иргэдийнхээ эрүүл мэнд, боловсрол, цалин хөлс орлогод анхаарч, шударга бус зүйлтэй эвлэрэхгүй ажиллаарай.
2017/09/27 202.55.184.194
  • Recent
  • Most Read
  • Most Comment