8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэрч, тариалангийн бүс нутгаар шөнөдөө цочир хүйтэрнэ

2017-09-27 09:02:00

Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлснээр, өнөөдөр ихэнх нутгаар хүйтэрч, тариалангийн бүс нутгаар шөнөдөө -1-6 хэм хүрч, цочир хүйтрэх төлөвтэй байна. Иймд тариа ногоо цасанд дарагдах, хөлдөх, зам даваа хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх зэрэг мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд хүндрэл учирч болзошгүй байгааг онцгойлон анхааруулж буй юм.  

Мөн иргэд, жолооч нар орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо замын зорчих хэсэгт тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулж, аюулгүй байдлаа хангах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, дулаан хувцас, шатахууны нөөцөө сайтар бэлтгэх, цаг агаарын мэдээнд анхаарлаа хандуулах, онцын шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байхыг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment