8o
Улаанбаатар хот
mobile menu

ОХУ-д хүний мах иддэг хосыг баривчилжээ

2017-09-27 09:09:00

ОХУ-ын Мөрдөн байцаах хорооноос Кубанд 1996 оноос хүмүүсийг хулгайлж, амийг нь хороосныхоо дараа мөчилж тасдан, улмаар иддэг байсан байж болзошгүй эхнэр, нөхөр хоёрыг баривчилсан талаар мэдээлэл гарч эхэллээ. Баривчлагдсан гэр бүлийг тус улсын хууль сахиулах байгууллагын ажилтнууд долоон аллага үйлдэгдсэнийг баталгаажуулаад байгаа аж.  ОХУ-ын хууль сахиулах байгууллагын ажилтнууд Краснодарын гудамжнаас олдсон гар утсыг шалгаж үзээд, хачирхалтай зургууд хадгалсан байхыг олжээ. Тус утсанд мөчилж тасалсан эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн цогцосны зургууд байсан аж. Саатуулагдсан гэр бүлийнхнийг 1996 оноос хойш 30 хүн хөнөөж, улмаар махыг нь идсэн байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байна.

Хүний мах иддэг эмэгтэй  “Өөрийгөө хүний амь хороогоогүй, цогцос олоод дэргэд нь зогсож зургаа авахуулсан, удалгүй гар утсаа гээсэн” гэж мэдүүлсэн байна. ОХУ-ын хууль, хяналтын байгууллагынхан мөн шилэн саванд хадгалсан хүний гар олсон гэж мэдээлжээ.

Эдгээр зурагнаас үүдэн цагдаагийнхан хосын гэрт нэгжлэг хийхэд тэдний хөргөгч болон хөлдөөгчнөөс үл мэдэгдэх их хэмжээний нөөшилсөн мах олдсон байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment