8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Нямрагчаа: Орчин үед сэтгэлгээний хурдыг хамгийн их шаарддаг болсон

2017-09-27 09:21:00

"Оюуны Матриц Академи"-ийн багш Г.Нямрагчаатай ярилцлаа. 

-"Оюуны Матриц Академи"-ийн хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ?

-Баярлалаа. Юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. “Оюуны матриц академи” анх 2012-2014 онд “Энтин” нэртэйгээр байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байсан. Нэг жил завсарлаад 2016 оноос “Оюуны матриц академи” болж Ой тогтоолт, Англи хэл, Төсөөллийн шатар, Хурдан уншилт гэсэн 4 чиглэлээр  сургалт явуулж байна. 

- Ой тогтоолтын хичээлд хамрагдсанаар хүн ямар чадвар эзэмших вэ?

-Хүний тархийг баруун зүүн гэж хуваадаг. Зүүн тархи нь логик сэтгэлгээ. Баруун тархи төсөөллөн бодох чадвар.  Ихэнх тохиолдолд хүмүүс өдөр тутамдаа зүүн тархиа илүү ажлуулдаг.  Харин баруун тархиа тэр бүр ажлуулдаггүй. Тиймээс ой тогтоолтоо сайжруулахын тулд баруун тархиа илүү хөгжлүүлэх хэрэгтэй.

Өдөр тутамдаа мартаж, санаад байгаа зүйлийг болиулж сэтгэлгээний хурдтай болгох нь ой тогтоолтын хичээлийн гол зорилго.

Хүн арван жилийн өмнөх зүйл, эсвэл түүнээс ч олон жилийн өмнөх зүйлийг төвөггүйхэн санадаг. Гэтэл өглөө, өдөр, эсвэл хэдхэн цагийн өмнөх зүйлийг мартаад байдаг.

Ой тогтоолт гэдэг нь сэтгэлгээний хурд. Нэг цаг,  нэг минут, нэг секунд ямар урт, эсвэл ямар богино гэдгийг сэтгэлгээний хурд харуулдаг. Сэтгэлгээний хурдыг дадлаар бий болгодог.

Өдөр болгон тодорхой цагийн хугацаанд хүн нэг зүйлийг хийгээд байвал  дадал болдог. Сүүлдээ байнга хийдэг болдог.  Онолоор бол хүнд сэтгэлгээний хурдны дадал суулгах хугацаа 21 хоног гэж заасан байдаг. Энэ хугацаанд нэг зүйлийг давтаж хийж, төсөөллөн бодож чадвал дадал болж сэтгэлгээний хурд, дадал сууна. Орчин үед сэтгэлгээний хурдыг хамгийн их шаарддаг болсон. Тэгэхдээ төгс гүйцэтгэлтэйгээр. Үүнийг ой тогтоолтын хичээлээр хүн бүрт суулгаж өгнө. Хүн өдөрт дэлгүүр орж тав, арван нэр төрлийн зүйл худалдан авах байтал үүнээс 2-3-ыг нь заавал мартдаг. Ой тогтоолтын хичээлд сууснаар үүнийг бүрэн арилгаж, дэлгүүрээс худалдаж авах бүх зүйлээ авч чаддаг чадвар эзэмшнэ. Мөн сэтгэлгээний хурдтай болно, аливаа зүйлийг мартаж, санах нь багасна. Гадаад хэл сурахдаа ч хамгийн ихээр ашиглаж болох арга барил, дадал, чадвар эзэмшинэ.

-Сургалтанд хамрагдахад насны ангилал бий юу. Ажилтай хүмүүс хамрагдах боломжтой юу?

-Насны ангилалын хувьд 8-12, 12-18, 18 дээш насны бүх хүн хамрагдах боломжтой. Манай сургалтанд 56 настай эгч хамрагдаж байгаа. Англи хэлний ангид явдаг. Анх ирж байхдаа би сурч чадах болов уу, надад англи хэл сурах шаардлага байна гэж хэлж ирсэн. Тэр хүний үр хүүхдүүд нь Европт амьдардаг юм байна лээ. Тэдэнтэйгээ чатаар харьцахад хэлний асуудал тулгарсан учраас англи хэлний ангид суралцаж байна. Арван сарын эхээр төгсөнө. Одоо бол хүүхдүүдтэйгээ бүрэн ойлголцож, өөрийгөө ойлгуулж чөлөөтэй англи хэлээр харьцдаг болсон. Үүнээс харахад хүн аливаа зүйлийг сурахад хэзээ ч оройтохгүй. Мөн чин хүсэл эрмэлзэл байхад маш богино хугацаанд бодит үр дүнг мэдэрнэ. Бид сурагчиддаа “Чадна гэвэл чиний зөв чи чадна. Чадахгүй гэвэл чиний зөв чи чадахгүй” гэж хэлдэг. Үүний бодит жишээ бол манай дээрх 56 настай суралцагч юм. Элсэгч тус бүрийн сурах арга барилд тулгаарлан хичээлээ заадгаараа онцлогтой.

-Сургалтанд хамрагдах хугацаа болон үнэ төлбөрийн талаар мэдээлэл өгнө үү?

-Сургалт нийтдээ 35 хоног явагдана. Нэг ангид 12 хүүхэд суралцана. Насанд хүрэгчдийн хувьд ажлын бус цагаар сургалтанд хамрагдах боломжтой. Ажилтай хүмүүст зориулж оройны 18:00-21:30 минут хүртэл сургалтанд хамрагдах боломжтой. Харин сургалтын төлбөрийн хувьд 500 мянган төгрөг.

Намрын урамшуулал болгож 300 мянган төгрөг болж хямдруулсан. Манай сургалтын төвийн нэг давуу тал нь төгсөгч сургалтаа төгсөөд гарсан ч бидэнтэй байнга холбоотой байж ахисан түвшинд сургалт авч болдог. Ахиасан түвшинд сургалт авахаар болбол үнэ төлбөргүй авах бүрэн боломжтой байгаа.

-Сургалтын орчин, багш нарын талаар мэдээлэл өгнө үү?

-Манай академи “Peace Tower”-ийн 15 давхарт 1504 тоот байрладаг. Хоёр хичээлийн танхимтай. Хичээлийг  5 багш заана. Ой тогтоолтын хоёр, Англи хэлний хоёр, Хурдан уншилтын нэг 1 багш хичээл заадаг. 

-Ном сурах бичгээ элсэгчид өөрсдөө авах уу?

-Манай сургалтанд хамрагдсан бол ном сурах бичгээр бүрэн хангана. Сургалтын хугацаанд гарах бүх хэрэглэгдэхүүнийг манайхаас гарна. Элсэгчид нэг хувь чээж зураг аваад ирэхэд л хангалттай.

-Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116-р сургуулийн сурагчдад шатрын хичээлж зааж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116-р сургуулийн сурагчдад энгийн шатрын хичээл зааж байгаа. Сурагчид маш сэтгэл хангалууж хүлээн авч, идэвхи санаачлагатай оролцож байгаа.

-Намрын элсэнтээ авч эхэлсэн гэсэн. Хичээл нь хэзээ эхлэх вэ? 

-Англи хэл (ой тогтоолтын аргаар), Ой тогтоолт, Хурдан уншилт, Төсөөллийн шатрын сургалтандаа намрын элсэнтэндээ бүртгэл аваад эхэлчихсэн байгаа. Намрын элсэлтийн анги ирэх аравдугаар сарын 5-наас хичээллэж эхэлнэ.

-Манай уншигчдад болон ой тогтоолтын хичээл сонирхож байгаа хүмүүст хандаж ой тогтоолтоо сайжруулах энгийн арга, техник зааж өгөх боломж бий юу?

-Бололгүй яахав. Ихэнх хүмүүс дэлгүүр орж хүнсний зүйл, эсвэл ойр зуурын юм аваад гарахдаа нэг, хоёр зүйл мартдаг. Энэ та бидний амьдралд байнга тохиолддог зүйл. Цаасан дээр бичээд гарсан ч үр дүн багатай байдаг. Үүнээс хэрхэн ангижрах талаар бяцхан арга зааж өгье. Энэ бол ой тогтоолтын хамгийн энгийн арга буюу гинжин арга гэдэг. Та дэлгүүрээс өндөг, талх, алчуур, нүүрний тос, гутлын тос гэсэн таван зүйл худалдаж авах хэрэгтэй байлаа гэж бодъё. Тэгвэл энэ бүхнийг та дотроо төсөөлж хооронд нь ямар нэгэн үйлдлээр гинжин холбоо үүсгэж холбож өгнө. Тухайлбал, та дэлгүүр ороод өндөр автал өндөг хагарчихлаа. Хагарсан өндгөө аваад талхан дээр түрхлээ. Хагарсан өндөг барьсан гар муухай болсон учраас танд алчуур хэрэгтэй. Алчуур авч гараа арчаад нүүрээ хартал юм наалдсан байсныг хараад нүүрний тос авах ёстойгоо санана. Нүүрний тосоо аваад шалгаж үздэг гутлын тос байсан гэх мэтээр сонирхолтойгоор төсөөлж бодож, авах зүйлээ тогтооно.  Дэлгүүрт ороод саяны төсөөлж бодсоноо санаж хэрэгтэй зүйлсээ худалдан авна. Энэ мэтээр төсөөлж гинжин холбоо техникийг ашигласнаар ой тогтоолтоо сайжруулах бүрэн боломжтой.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment