8o
Улаанбаатар хот
mobile menu

“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ уурхайдаа хуралджээ

2017-09-27 10:37:00

“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн. Гүйцэтгэх захирал Л.Ариунболд, Үйлдвэрлэл эрхэлсэн Тэргүүн дэд захирал Б.Ганхуяг, Уурхайн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбаатар, Захиргаа Удирдлага хариуцсан газрын захирал Ө.Сумъяабаатар нар уурхайдаа хуралджээ. Тус хуралд суусан ажилчдаас цалигаа хэзээ нэмэх вэ гэсэн асуулт хамгийн их ирсэн байна.  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд Амласан бол хийх ёстой” гэсэн зарчим баримтлан ажиллаж байгаагаа хэлээд “Цалин нэмэх журам баталж, инфляцын түвшинтэй уялдуулан нэмэх тухайд судалгаа явуулж Захирлын зөвлөлийн хуралд оруулж ирэхийг үүрэгдсэн” гэжээ. 
Мөн тус компанийн зүгээс 350 хүний угсармал орон сууцыг ирэх жилээс уурхайн хотхонд байгуулах, орон сууцны хөнгөлөлттэй хөтөлбөрт хамруулах талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа талаар тус хуралд яригдсан байна. 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment