8o
Улаанбаатар хот
mobile menu

Сонгинохайрхан дүүргийн шинэ замын ажил 35 хувьтай байна

2017-09-27 10:42:31

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр баригдаж байгаа Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны барилгаас 31 дүгээр хорооны зам хүртэлх авто замын барилгын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна.Зорчих хэсгийн өргөн нь 6м, хоёр талаараа 1 метрийн өргөн явган хүний зам, ус зайлуулах хоолой бүхий  1,035 км урттай  замын ажлыг  “Норов зам” ХХК гүйцэтгэж байгаа юм.

Замын ажлыг ирэх сарын 1-ний өдөр гэхэд дуусгах гэрээтэй ажиллаж байна. Тус зам нь цаашаа 31 дүгээр хорооноос Гэмтлийн эмнэлэг хүртэл баригдаж байгаа байгалийн чулуун замтай холбогдох юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment