Өнгөрсөн нэг дэх өдөр МАН Бага хурлаа хийж, бүтэн 16 цаг хуралдсан. Тус хурлаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийн нэрийг дэвшүүлэхээр тогтсон. Ерөнхий сайдад нэр дэвшихээр болсон У.Хүрэлсүх илтгэл тавихдаа өмнө нь байгуулсан Засгийн газрын бүтцийг эвдэхгүй хэмээн хэлсэн байна. Өвөлжилт хүндэрч, ард иргэдийн амьдрал ахуй хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүсэх магадлалт өндөр байгаа энэ үед сандал ширээний хэрүүл хийж, яам тамгын газрыг хуваахаа болино хэмээн хэлжээ. Тиймээс өмнө нь боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг сайжруулах зарчмаар боловсон хүчин дээрээ тодорхой хэмжээний шинэчлэл хийх замаар шинэ ЗГ-ын байгуулна гэж мэдэгдсэн байна.
"Засгийн газрын бүтцийг эвдэхгүй, сандал ширээний хэрүүл хийхгүй"
2017-09-27 12:00:00