8o
Улаанбаатар хот
mobile menu

Google-ийн ажлын байрны "AI" үйлчилгээ 100 хэлээр ажиллах чадвартай

2017-09-27 12:51:00

Google өнөөдөр өөрийн "Cloud Job Job Discovery" үйлчилгээг бета /туршилт/ хувилбараа зарлажээ. Энэхүү үйлчилгээ нь хиймэл оюун ухааныг ашиглан хэрэглэгчдийг ажлын байрны сул орон зайтай холбоход нь туслах аж. Өмнө нь Cloud Jobs API гэж нэрлэгддэг байсан бөгөөд систем нь нээлттэй ажлын байрны талаар мэдээлэл авах, ажлын байр хайгчдад илүү давуу талтай амар байлгахаар зориулагдсан юм. Жишээ нь, Cloud Job Discovery нь тухайн хүний хүссэн хэлээр хайлт хийж, тухайн ажил олгогчдын мэдээлэлийг авахад туслалцаа үзүүлдэг гэнэ. Энэ бета хувилбарыг Cloud Job Discovery нь ажилд авах системийг хянах, агентлагууд, ажлын байр болон CareerBuilder зэрэг мэргэжлийн сайт нийлүүлэгчидтэй хамтран ажиллахаар төлөвлөсөн.

Тус систем нь сүүлийн 10 сарын турш туршилтийн хэлбэрээр ажилласан бөгөөд “Jibe” гэх мэт компанитай хамтран ажиллаж мэдээлэлээр хангасан байна. Jibe's Cloud Job Discovery  программын тусламжтайгаар  Жонсон & Жонсонд компанид өндөр албан тушаалд нэлээдгүй хүмүүс ажилд орсон байна. Ажлын байранд тохиромжтой хүмүүсыг олоход 41% тусалсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment