8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Баттулга: У.Хүрэлсүхийг ЕС-аар томилохыг яаралтай шийдвэрлэхийг УИХ-аас хүсье

2017-09-27 15:19:16

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар зөвшилцөх хүсэлтийн хариуг УИХ-ын дарга М.Энхболдод сая өгөв.

Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай уг бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулан өгсөн юм.

Уг хариу албан бичигт:

“Монгол Улсын Их Хуралд

Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газрыг огцруулсан тул Монгол Ардын Нам нь Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Их Хуралд оруулж байна.

Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг яаралтай хэлэлцэн шийдвэрлэхийг Улсын Их Хурлаас хүсье.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга” гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
ОРОН НУТГААС ШИНЭТГЭЛИЙГ ЭХЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ МАН ЫН НЭР ХҮНДИЙГ ОРОН НУТАГТ УНАГАЖ БАЙНА БОЛОВСОН ХҮЧНИЙ БОДЛОГО ГЭДЭГ БОЛ ОРОН НУТАГТ БАЙХГҮЙ БОЛСОН Ш ДЭЭ ТАНИЛ ТАЛ АХ ДҮҮ ХАМААТАН САДАН НУТАГ УС НАЙЗ
2017/09/28 202.179.31.84
seruuleg surguuli
odoo KHURELSUKH turuus khulgai khiij bayjsan baagiinuudiig budaa bolgo khurungiigni zarj mongold1000 1ooo suguuli tsetsrleg bari
2017/09/28 202.179.25.10
Battulga zail
Ene battulga gej horchin pesdru yumaa
2017/09/27 66.181.188.52
uugii
Ajilaa sain hiij uls orondoo mash tom oorchlolt oruularai
2017/09/27 158.69.83.25
zoloo/
Улс орны төлөө ажилах хүн бол Хүрэлсүх
2017/09/27 94.142.242.84
Зочин
Ардын хүү гараад л ирнээ. Ард түмэн ч тэр ард нь байгаа улс төрчид ч тэр баяртай байгаа байхаа. :D
2017/09/27 139.59.88.230
Зочин
Хүрэлсүх бол ерөнхий сайдад зүй ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн хүн.
2017/09/27 185.89.248.35
Анхана:::
Одоо л нэг нам шиг нам байж, Мэргэжлийн засгийн газрыг байгуулах хэрэгтэй,
2017/09/27 69.31.101.2
цээгий
МЭДЛЭГТЭЙ МОНГОЛ ОО ГЭСЭН МАШ ИХ СЭТГЭЛ ХҮМҮҮСИЙГ САЙД БОЛГОХ ЮМ БОЛ ХҮССЭН ХҮСЭЭГҮЙ МОНГОЛ ОРОН МИНЬ ГОЁ БОЛООЛ ИРЭХ БАЙХДАА
2017/09/27 202.131.248.214
цээгий
Хүрэлсүх Монгол орон болон МАН НАМ-ын цаашдын хувь заяатай салшгүй холбогдлоо , тэр нь МОНГОЛ -ЫН АРД ИРГЭД тэр дундаа залуус маш итгэж байна амжилт, ЭНЭ ЗАСАГ ТӨМИЛГӨӨ л энэ мундаг мэдлэгтэй , ГОЛ НЬ
2017/09/27 202.131.248.214
Eegii*
Ardiin xvvxed ardiin zasgaa baiguulax xeregtei.
2017/09/27 185.89.248.35
Hongorzul*
MAN-iin ner xvnd unasan odoo sergex tsag boljee. Xvrelsvx MAN-duulj chadnaa
2017/09/27 191.101.30.254
зочин.
МАН-ын засгийн газар одоо л итгэж болохоор болж байна даа Ерөнхий сайд тодорхой Хүрэлсүх биз дээ
2017/09/27 163.172.171.163
доржготов
Хугацаанд нь хэлэлцэж ерөнхий сайдтай болвол сайн байна. Цаг үеийн чухал ажлууд хүлээгдсээр
2017/09/27 66.181.164.125
zochin)
Хүрэлсүх МАН-ын хувьд намын даргаас бусад бүх өндөр албан тушаалыг туулаад гарч ирсэн туршлагатай. Тэр одоо ёстой л ир нь ханасан улстөрч болжээ. Түүнд монголын ард түмэн итгэж байна
2017/09/27 202.131.248.214
  • Recent
  • Most Read
  • Most Comment