8o
Улаанбаатар хот
mobile menu

Ноцтой осол гарч хоёр хүн амиа алджээ

2017-09-27 16:30:18

Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянхошууны зам, Хөтөлийн уулзварт өчигдөр ноцтой осол гарч хоёр хүн газар дээрээ амь насаа алджээ. Тодруулбал, “Sonata-6” маркийн автомашины жолооч Г нь камерын шон мөргөснөөс таван настай С хүүхдийнхээ хамт амиа алдсан гэв. Хүүхдийг тээвэрлэхдээ зориулалтын суудал, бүс бүслүүлээгүйгээс хүүхэд газар дээрээ амиа алдсан гэж холбогдох албаныхан үзэж буй аж. Ямар шалтгааны улмаас шон мөргөсөн, ослын шалтгаан юу байсныг Замын цагдаагийн албанынхан шалгаж байгаа гэнэ. Эцэг, эх, асран хамгаалагч нар хүүхдэдээ нас, биеийн жин, өндөрт нь тохирсон хамгаалалтын суудал, суудал өндөрсгөгч, хамгаалах бүс тохируулагчийг тогтмол хэрэглэж гарч болзошгүй зам тээврийн ослоос хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг Замын цагдаагийн албанаас зөвлөлөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Хуучин машинуудийг цагдаа нар өөрийн биеэр тормоз болон бусад зүйлийг нь сайн шалгаж байхгүЙ бол нэг хүн олж аваад турж үхэх гэж байгаа юм шиг давхидаг юм
2017/09/28 66.181.189.206
Eba
Bayan hoshuuchuud inhenh sogtuu golduu tend dvrem bhgvi zorìgton atmanuud ni tvrvvlj hudulguund oroltsdog uruwdmuur gazar daa hairan hvvhed ter murgugch etgeed ch vhne gej bodoogvi l bh zailuul
2017/09/28 122.201.22.213
durak
um maaini badma hum etseg ni tamd ochih boltugai
2017/09/27 47.74.3.10
  • Recent
  • Most Read
  • Most Comment